Үндсэн хувилбар
7577-9906
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Дунд гол гудамж, Уран ган байгууламж

Засвар үйлчилгээ хариуцсан Менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Зөв хандлагатай, чадвартай мэргэжилтэн та бүхнийг :

  • Өсөн дэвших боломжтой ажлын байрны таатай орчин
  • Өрсөлдөхүйц цалин
  • Хувь хүний болон мэргэжлийн хувьд хөгжих боломжууд
  • Хувийн эрүүл мэндийн даатгал
  • Улирлаар олгох гүйцэтгэлийн урамшуулал зэрэг боломжууд хүлээж байна.

Засвар үйлчилгээний газрын даргын шууд удирдлагад ажиллах ба компанийн гагнуур, токарь, сэргээн засварлалтын багийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, зааварчилгаагаар хангаж ажиллана. Мөн түүнчлэн:

 

  • Харилцагч, үйлчлүүлэгч болон ажилтнуудыг аюулгүй ажлын байраар хангах
  • Засвар үйлчилгээний газрын бүхий л үйл ажиллагаанд холбогдох бодлого, дүрэм журмын хэрэгжилтийг хянаж ажиллах хүч, эд ангийн борлуулалт болон бусад үйлчилгээг зорилтот хэмжээнд ажиллаж байгаа эсэхэд хяналт тавин үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах
  • Харилцагчтай үр дүнтэй, нөхөрсөг харилцааг бий болгох, хэвээр хадгалах
  • Гадаад болон дотоод харилцагчийн үйлчилгээг өндөр түвшинд хадгалах замаар засвар үйлчилгээний багийг удирдан чиглүүлж зорилго, зорилтын биелэлтэнд дэмжлэг үзүүлэх
  • Сар бүрийн холбогдох тайлангуудыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх
  • Засвар үйлчилгээний газрын даргыг эзгүйд түүнийг орлон ажиллаж Засвар үйлчилгээний газрын үйл ажиллагааг удирдан чиглүүлэн бизнесийн тогтмол өсөлтөнд дэмжлэг үзүүлэн ажиллах
  • Монгол ажилтнуудыг өөрсдийн мэргэжлийн болон ерөнхий ур чадвараа бүхий л түвшинд тасралтгүй сайжруулахад дэмжлэг үзүүлэн ажиллах зэрэг болно.

Ажлын байранд тавигдах шаардлага

Энэхүү албан тушаалд  засвар үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан 3-5 жилийн туршлагатай байх ба холбогдох мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байх шаардлагатай. Мөн түүнчлэн Комацу брэндийн бүтээгдэхүүн, засвар үйлчилгээ, техникийн  талаар ерөнхий мэдлэгтэй байна.

 

  • Урт болон богино хугацааны зорилго, зорилтыг тодорхойлон төлөвлөх, хэрэгжүүлэх чадвартай байх
  • Инженерчлэлийн үйл ажиллагааг хянах, түүнтэй холбоотой стратеги, бодлого журмыг боловсруулж хэрэгжүүлэх чадвартай байх
  • Нөөцийг оновчтой зохион байгуулах чадвартай байх
  • Тогтоосон хугацаанд төслийг дуусгаж оновчтой төлөвлөж, зохион байгуулах чадвартай байх
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай байх
  • Харилцагчтай тогтвортой харилцааг хадгалах мэдлэг, туршлагатай байх
  • Харилцагчийн үйлчилгээний стандарт, дүрэм журмын талаар зохих мэдлэгтэй байх
  • Аюулгүй ажиллагааны төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх чадвартай байх
  • Компьютерийн холбогдох програм хангамж, тэр дундаа сэлбэг хэрэгсэл болон бараа материалын бүртгэлийн системүүд дээр ажиллах чадвартай байх
  • Удирдан зохион байгуулах, манлайлах ур чадварыг эзэмшсэн байх
  • Зохион байгуулж, төлөвлөж, ажил үүргийг нь хувиарлах замаар ажилтнуудыг чиглүүлэн зөвлөх чадвартай байх
  • Ажилтны сургалт хөгжлийн хэрэгцээг оновчтой тодорхойлж гүйцэтгэлийг үнэлэх чадвартай байх зэрэг болно.

Нэмэлт мэдээлэл

Сонирхсон  хүмүүс  ажилд орох хүсэлтээ  хувийн намтрын хамт 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагаас өмнө  careers@transwest.mn  хаягаар илгээнэ үү.

 

Трансвест Монголиа ХХК-д ажил горилох хүсэлт гаргасан та бүхэнд талархал илэрхийлье. Бид зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад сонгогдсон ажил горилогчтой холбогдох болно.

 

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинДунд шатны удирдлага
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Дунд гол гудамж, Уран ган байгууламж
Утасны дугаар75779905
Факс7577-9906

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-03-04 13:16
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-03-18 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

Энэ салбарын бусад зарууд

  1. Уулын мастерХишиг Арвин Индустриал ХХК
  2. Ковшийн операторИлт Гоулд ХХК
  3. Чулуу бутлуурын үйлдвэрийн операторНаранбулаг Хан ХХК
  4. TECHNICAL COMMUNICATORВагнер Ази Групп Компани
  5. ХимичВояжер минерал ресурсес
  6. УУЛЫН МАСТЕРЭко Алтан Заамар ХХК
  7. Цахилгааны инженерТийсс Монгол
  8. Оффис Захиргааны АжилтанNaran Mandal Enterprises LLC
  9. ГеологичГолден Альп Групп
  10. Механикийн сургагч багш /Дадлагажигч/Трансвест Монголиа ХХК
  11. ДАМПЫН ОПЕРАТОР /МТ86/Алтайн Хүдэр ХХК
  12. Ахлах тогооч /Хөдөө ажиллах, эрэгтэй/ХАКМС ХХК
  13. АЧИГЧИЙН ОПЕРАТОРЭнержи Ресурс ХХК
  14. ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН ЗАХИРАЛ-хотодАлтайн Хүдэр ХХК
  15. ОрчуулагчХишиг Арвин Индустриал ХХК
  16. Засварын мастерУЛЗ ГРУПП
  17. Угаагч, Дээж авагч-Гүйцээн баяжуулахНүүдэлчин Групп
  18. Уурхайн төлөвлөлтийн инженерБатбродерс Майнинг ХХК
  19. Оосорлогч дохиочинЖи Си Ар Монголиа
  20. Цахилгааны инженерБаялаг Энержи Ресурс ХХК
© Трансвест Монголиа ХХК. 2000-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.