Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

МТ-ЫН Програм Хангамж Чанарын Газарт СИСТЕМ АДМИН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  1. ХААН Банкны хэмжээнд ашиглагдан бизнесийн үйл ажиллагаа явагдаж буй систем, програм хангамж мөн тэдгээрийн мэдээллийн баазуудын найдвартай ажиллагаа, бизнесийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, хариуцан ажиллана.
  2. Систем дээр гарсан гэмтэл саатал болон доголдлыг оношлон засварлах;
  3. Системийн хүчин чадал, гүйцэтгэлийг хянаж, гамшгийн улмаас гарсан хохирлыг арилгах шийдлүүдээр хангаж, тэдгээр шийдлүүдээ тогтмол туршиж байх,
  4. Системийн бүрэн бүтэн байдал, мэдээллийг нөөцлөх, сэргээх үйл ажиллагааг хариуцах.
  5. Хариуцан ажиллах системүүдийн аюулгүй байдлыг хангуулах, системүүдийн шинэчлэлт сайжруулалтуудыг(update, upgrade, patch) цаг алдалгүй хийж байх, гаднын хакерын болон мэдээлэл алдагдах аюулаас сэргийлэх;

Ажлын байранд тавигдах шаардлага

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

 

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Компьютерын системийн хэрэглээний мэдлэгтэй, компьютерын ажлын чадвартай байх;
  • Програмчлалын .NET, Java, PHP хэлүүд дээр програм боловсруулах чадвартай байх;
  • MS Windows болон Linux үйлдлийн системүүд дээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Oracle болон MSSQL мэдээллийн бааз дээр ажиллаж байсан туршлагатай байх;
  • Oracle-н талаарх ерөнхий, Oracle RAC, Data Guard-н тусгайлсан мэдлэгтэй байх;
  • Redhat, Microsoft болон Oracle, MSSQL системийн чиглэлээр албан ёсны сертификаттай бол давуу тал болно;
  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Журмыг мөрдлөг болгох, асуудал шийдвэрлэх , бүртгэл хөтлөх чадвартай;

 

ХУВЬ ХҮНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

 

  • Удирдан зохион байгуулах чадвартай байх;
  • Асуудал шийдвэрлэх системтэй, дүн шинжилгээ хийх арга барил, аналитикийг эзэмшсэн байх;
  • Бие даасан бусдын нөлөөнд авталгүй шийдвэр гаргах чадвартай;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, идэвх санаачлагатай, эмх цэгцтэй,
  • Ажлын ачаалал даах, шинэлэг зүйлүүдийг хурдан хугацаанд сурах чадвартай бөгөөд эрмэлзэлтэй,
  • Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч та дараах цахим хаягуудаар анкетаа ирүүлэх боломжтой.

Ирүүлэх материал: ХААН Банкны албан ёсны веб хуудас (www.khanbank.com/mn/personal/career/anket ) болон Бизнетворк –р нэвтрэн анкетаа бөглөж илгээнэ үү.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2019.03.19-ний өдрийг дуустал

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн Удирдлагын газар

Бусад

СалбарБанк, Санхүү, Даатгал
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утасны дугаар11332333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-03-05 10:01
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-03-19 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

Энэ салбарын бусад зарууд

  1. БҮТЭЭГДЭХҮҮН ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭНБогд Банк
  2. Нягтлан бодогч"Сайн Финанс энд Трансфер" ББСБ
  3. Financial ManagerСкай Плаза ХХК
  4. Зээлийн эрсдэл, үнэлгээний менежерНомин Холдинг ХХК
  5. Санхүүгийн менежерАлтай Групп
  6. НяравСкай Плаза ХХК
  7. Барилгын талбайн нягтлан бодогч ажилд авнаХурд Групп
  8. Тооцооны нягтлан бодогчДельта Констракшн ХХК
  9. НЯГТЛАН БОДОГЧШунхлай ХХК
  10. НяравИх Ивээлт Гал ХХК
  11. Хөдөлмөрийн эдийн засагчЭко констракшн ХХК
  12. Худалдааны зөвлөхОспринг Монгол ХХК
  13. Нягтлан бодох бүртгэлийн үндсэн багшМонголын Хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн АКАДЕМИ
  14. САНХҮҮГИЙН АЛБАНЫ ДАРГАТаван Богд Групп
  15. Нягтлан бодогч (Англи хэлтэй, шинэ төгсөгч)Скай Плаза ХХК
  16. Нягтлан бодох бүртгэл, татварын туслах мэргэжилтэнБДО Аудит ХХК
  17. Бараа материалын няравЭн Өү Ти Эс ХХК
  18. НЯГТЛАН БОДОГЧ /ТУРШЛАГАТАЙМонполимет Групп
  19. ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧБайгалийн Чулуун Хийц ХХК
  20. Ерөнхий Нябо,Санхүү алба дарга /Дотоод Аудит/Дакал фарм ХХК
© Хаан Банк. 1991-2018 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.