Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
,
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Peace Tower 1005

Худалдааны зөвлөх - Degjin Beauty

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Оргиналь гоо сайхны сүлжээ Degjin Beauty дэлгүүрт шинэ салбарууд нээж буйтай холбоотой шинээр Худалдааны зөвлөхүүд ажилд авна. Ажлын туршлага хамаагүй, боловсрол хамаагүй гол нь зөв хандлага.

 

Дэлхийд алдартай брэндүүдийн оргиналь гоо сайхны бүтээгдэхүүнийг хамгийн сайхнаар тайлбарлан таниулж үйлчлүүлэгчдийгээ инээж угтан сэтгэл хангалуун байлгаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бол та бидний хүсэж буй эхний шалгуурыг хангаж байнаа гэсэн үг.

 

Учир нь хичнээн чадвартай мундаг байлаа ч гэсэн Гэр бүлсэг, Хэрэглэгч төвтэй, Нээлттэй олон ургалч, Үргэлж сурч хөгжих тэмүүлэлтэй байх манай байгууллагын үндсэн соёлд тохирохгүй бол хэн хэнийхээ цагийг үрсэн хэрэг болно.

Ажлын байранд тавигдах шаардлага

 

Хэрвээ та

- Хамт ажилладаг хүн чинь ар гэрийн чухал ажилтай болсон үед та хэнээр ч хэлүүлэлэхгүй амралтын өдрөө солиод ажиллах сэтгэлтэй бол
- Хүнд зөвлөж байхдаа хамгийн дотны найздаа хамгийн нандин зүйлээ хуваалцаж буй мэт хандах нь байдаг л зүйл гэж боддог бол
- Асуудал гарахад хэн нэгнийг буруушаахаасаа өмнө яаж шийдэж, сайжруулж болох вэ гэсэн бодол толгойд чинь орж ирдэг бол
- Амжилтанд мөрөөдөж хэвтээд биш мөлхөөд ч хамаагүй урагш зүтгэж байж хүрдэг гэдгийг гадарладаг бол

таныг бидэнтэй нэгдэхийг бид тэсэн ядан хүлээж байна. Та яг одоо анкетаа илгээгээрэй!

 

Тэгэхдээ та дараах хэдэн нөхцөлийг тооцохоо мартуузай:

- Бүтэн цагийн ажил тул сурч байгаа хүнд тохиромжгүй
- Удаан хугацаанд тогтвортой ажиллах хүн хайж байгаа тул түр ажил хайсан хүнд тохиромжгүй
- Худалдааны салбарт ажиллахад цагийн хуваарь оффист 09:00-18:00 хүртэл ажиллаад тардагаас өөр тул ар гэрийн нөхцөлөө тооцоолоорой.

 

Нэгэнт танд зөв хандлага, амжилтанд хүрэх хүсэл эрмэлзэл байгаа бол бид шаардлагатай бүхий л чадварыг танд зааж сургах болно.

Нэмэлт мэдээлэл

Мэдээж та цалинг сонирхож байгаа байх. Бид хэн илүү ажилласан нь илүү цалин авна гэсэн зарчимтай бөгөөд манай бүхий л худалдааны зөвлөхүүдийн дундаж цалин салбарын дундажаас хамаагүй илүү гэдгийг бардам хэлэх байна.

Бусад

БайршилУлаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
ТүвшинМэргэжил хамаарахгүй
ТөрөлБүтэн цагийн
Цалин800,000 - 1,000,000

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Peace Tower 1005
Утас76000076, 89895294

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-08-20 09:56
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-08-27 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

Энэ салбарын бусад зарууд

  1. Маркетингийн менежер ажилд авнаГурван Шүтээн ХХК
  2. Маркетингийн менежерНар-Зөөврийн цахилгаан станц
  3. Борлуулалтын ажиллтан, кассЗөв-Өнгө ХХК
  4. Мерчендайзинг менежер /Terranova брэнд/Номин Холдинг ХХК
  5. Худалдааны ЗөвлөхБишрэлт Групп
  6. БРЭНД ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЕНЕЖЕР / UNILEVER/Монголиан Стар Дистрибюшин ХХК
  7. Зах суваг хариуцсан худалдааны төлөөлөгчӨү Жи Фамили ХХК
  8. Борлуулалтын оператор яаралтай авна. /эрэгтэй/Максимус дистрибьюшн ХХК
  9. Гадаад харилцааны менежерСаммит Компьютер Технологи ХХК
  10. БОРЛУУЛАЛТЫН ГАЗРЫН ЗАХИРАЛМонголын Алт групп
  11. Ээлжээр ажиллах худалдааны зөвлөхНатурал Эссеншлс ХХК
  12. МерчиндайзерBimex holding
  13. Бүс суваг хариуцсан худалдааны төлөөлөгчМиксэл ХХК
  14. БОРЛУУЛАГЧ ХУДАЛДАГЧГацуурт ХХК
  15. Худалдааны төлөөлөгчТэнгэр ХХК
  16. Маркетингийн менежерМонголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи
  17. НяравЦэс Хайрхан ХХК
  18. Интерном-Зохион байгуулагч, худалдааны зөвлөх"МОНСУДАР" Хэвлэлийн газар
  19. Мэдээлэл хариуцсан менежерМонголын хүний нөөцийн удирдлагын шинэчлэлийн академи
  20. МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРБаясах Интернэйшнл ХХК
© Мойл Косметик ХХК. 2015-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.