Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   

ЖД Бизнесийн Газарт Бизнес Аналист

Гүйцэтгэх үндсэн үүрэг

ХААН Банкны Жижиг дунд бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр дотоодын болон олон улсын зах зээлийн судалгааг өндөр гүйцэтгэлтэй, мэргэжлийн хэмжээнд, логиктой, тодорхой шийдлүүдийг эрэлхийлсэн, шинжлэх ухаан ба практикийн нарийн хослолоор гүйцэтгэн, холбогдох удирдлагуудад танилцуулах, зөвлөмж өгөх, мэдээллээр хангах ба судалгааны шалгарсан арга техникээр зарим чухал шийдвэрлэх асуудлуулыг батлах, нотлох, холбоотой арга аргачлалыг тодорхойлох зорилготой.

 

Та бидний хайж буй ур чадвартэй, өндөр гүйцэтгэлтэй, эерэг хандлагатай, өсч хөгжих тэмүүлэлтэй нэгэн бол яг одоо өөрийн CV эсхүл анкетаа бөглөн ирүүлээрэй.

 

Таныг багийн эерэг соёл, чадварлаг хамт олон, сурч хөгжих, бусдад нөлөөлөх өргөн боломж, өрсөлдөхүйц цалин хангамж, орчин үеийн тав тухтай ажлын байр хүлээж байна.

 

Та манай Хүний нөөцийн бодлоготой танилцах, илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энд (https://www.khanbank.com/mn/personal/career) дарна уу.  

Ажлын байранд тавигдах шаардлага

ҮНДСЭН ШААРДЛАГА:

  • Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Эдийн засаг, бизнесийн судалгааны арга зүйн чиглэлээр мэргэшсэн;
  • Зах зээл, бизнес хөгжил, салбарын судалгааны чиглэлээр өндөр түвшний ойлголттой, ба тайлбарлан бусдад ойлгуулах чадвартай;
  • Тэргүүлэх болон дэд салбаруудын талаар зохистой түвшний мэдлэгтэй, холбогдох мэдээллийг хүндрэлгүйгээр олж авах, боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний болон судалгааны програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Англи хэлний яриа болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй;

 

ТУСГАЙ ШААРДЛАГА:

  • Зах зээлийн орчны болон санхүүгийн шинжилгээг мэргэжлийн түвшинд хийж, дүгнэлт өгөх чадвартай:
  • Бизнесийг хөгжүүлэх, маркетингийн чухал элементүүдийн талаар ойлголттой байх шаардлагатай ба борлуулалтын туршлагатай бол давуу тал болно;
  • Банкны бизнес, үйл ажиллагааны талаар бүрэн мэдлэгтэй;
  • Монгол Улсын хууль, эрх зүйн мэдлэгтэй;
  • Мэргэжлийн түвшний ажиллагаа, техникийг эзэмшсэн, ашиглах чадвартай;

 

 ЗАН ТӨЛӨВИЙН ШААРДЛАГА:

  • Хамтын зорилгыг эрхэмлэдэг;
  • Үр ашигт чиглэсэн, шинэлэг бүтээлч сэтгэлгээтэй,
  • Тууштай ба түргэн шуурхай ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
  • Харилцааны өндөр ур чадвартай, хариуцлагатай, нягт нямбай;
  • Бие даасан бусдын нөлөөнд автахгүй шийдвэр гаргах чадвартай;

Нэмэлт мэдээлэл

Монгол улсын салбартаа тэргүүлэгч, цахимжсан, дэвшилтэт технологи бүхий Банканд ажиллахыг сонирхсон ажил горилогч та дараах цахим хаягуудаар анкетаа ирүүлэх боломжтой.

Ирүүлэх материал: ХААН Банкны албан ёсны веб хуудас ( www.khanbank.com/mn/personal/career/anket ) болон Бизнетворк –р нэвтрэн анкетаа бөглөж илгээнэ үү.

Анкет хүлээн авах сүүлийн хугацаа: 2019.03.24-ний өдрийг дуустал

Хариу өгөх: Анкетны сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нарт анкет дээр бөглөсөн баталгаат утасны дугаар руу 75552211 дугаараас мессежээр холбоо барьж, дараагийн шатанд урих тул Та утсаа нээлттэй байлгана уу.

Холбоо барих: Асууж тодруулах зүйл байвал 85552211 (Хүний нөөц) дугаарт холбогдоно уу.

 

ХААН Банкны Хүний нөөцийн Удирдлагын газар

Бусад

БайршилУлаанбаатар хот
ТүвшинМэргэжилтэн
ТөрөлБүтэн цагийн
ЦалинТохиролцоно

Холбоо барих

ХаягМонгол улс, Улаанбаатар хот, ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар 17010                   
Утасны дугаар11332333

Анкетын хугацаа

Зар нийтлэсэн огноо2019-03-13 19:59
Анкет хүлээж авах сүүлийн огноо2019-03-24 23:59

Анкет илгээх боломжгүй, анкет хүлээн авах хугацаа дууссан байна

Энэ салбарын бусад зарууд

  1. НягтланИх Ивээлт Гал ХХК
  2. ХАРИЛЦАГЧИЙН ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧСансар
  3. ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧМRТ Менежмент ХХК
  4. Санхүү бүртгэлийн мэргэжилтэнШүрэнкапитал ББСБ
  5. Нягтлан бодогчМөнхийн Тун ХХК
  6. Нягтлан бодогчЭй Ди Эс ХХК
  7. Ахлах нягтлан бодогч"Итгэлт санхүүгийн групп" ХХК
  8. Салбарын захирал / Увс аймагтТэнгэр Даатгал ХХК
  9. Кассын ажилтан Эмэгтэй /Чингис салбар /Скай Хайпермаркет ХХК
  10. ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ /эмэгтэй/МАРИН НЬЮРАЙЛ ЛАЙН
  11. НЯРАВМанба Дацан ХХК
  12. Тооцооны нягтлан бодогч ажилд авна.Ай Ди Эм Эн ХХК
  13. Нягтлан бодогчБаяндалай Эрдэнэ ХХК
  14. Тооцооны нягтлан бодогчСансар-Бридж ХХК
  15. Бараа материалын нягтлан бодогчШарын гол ХК
  16. УУРХАЙН НЯРАВЭко Алтан Заамар ХХК
  17. Технологич нярав ажилд авнаМонголиан гүрмэ энд катеринг
  18. АВЛАГА ХАРИУЦСАН НЯГТЛАН БОДОГЧГлобал Бридж ХХК
  19. ТУСЛАМЖИЙН ИНЖЕНЕРТээвэр хөгжлийн банк
  20. НяравВитафит Групп
© Хаан Банк. 1991-2019 он

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.