“Күнфү Панда 4” хүүхэлдэйн кино өнгөрсөн долоо хоногт Хойд Америкийн бокс-оффисын жагсаалтыг дахин тэргүүллээ......
Өнгөрөгч сарын сүүлээр реппер Ye буюу бидний мэдэхээр Кание Уэст Парис хотноо Vultures цомгоо сонсгох үдэшлэгийг зохион байгуулсан бөгөөд үдэшлэгт тэрээр өөрийн охин Норт Уэсттэй хамт оролцож, аав, охин хоёр энэ оны эхээр цацсан “Talking” гэх дуугаа дуулж сонирхуулсан байна......
Америкийн кино урлагийн академийн “Оскар”-ын шагнал гардуулах 96 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотын “Dolby” театрт боллоо. Энэ удаагийн наадмыг комедиан Жимми Киммел хөтлөн явууллаа......
Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй наадмуудын нэг болох "Оскар"-ын шагнал гардуулах 96 дахь удаагийн ёслол АНУ-ын Лос-Анжелес хотын алдарт “Dolby” театрт гуравдугаар сарын 10-ны ням гарагт буюу өнөөдөр болж, шилдгүүдээ тодруулах гэж байна......
Өнгөрөгч сард нээлтээ хийсэн Madame Web киноны гол дүрийн жүжигчин Дакота Жонсон саяхан Bustle дижитал сэтгүүлд ярилцлага өгчээ. Ярилцлагын хүрээнд тэр Madame Web кино болоод тус кинонд ирсэн сөрөг санал сэтгэгдэл, шүүмжийг хэрхэн хүлээн авч буй тухайгаа өгүүлсэн байна......
"The Eras Tour" аялан тоглолтынхоо хүрээнд Өмнөд Азид хийх тоглолтыг зохион байгуулах цорын ганц газар болохын тулд Америкийн дуучин Тейлор Свифттэй онцгой гэрээ байгуулсан гэж хөрш орнууд нь Сингапурын засгийн газрыг шүүмжилсэн байна......
Сонсогч бидний хувьд бүх цаг үеийн хамгийн романтик дуунуудын нэг бол яах аргагүй дуучин Жэймс Блантын дуулж амилуулсан “You’re Beautiful” дуу билээ. “Чи бол үзэсгэлэнтэй, энэ үнэн шүү” гэх утга бүхий энэ дууны эгшиг аяз ч эл утгыг улам тод өгүүлэх шиг болдог......
Дуучин Жастин Бибер, загвар өмсөгч Хэйли Бибер нар олны нүднээс ангид байгаад өдгөө хоёр долоо хоног орчим хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл хос хоёрын шүтэн бишрэгчид хийгээд олон нийтийн зүгээс тэднийг салсан уу хэмээн шохоорхох болжээ......
Дуучин, жүжигчин, бүжигчин Женнифер Лопез болон жүжигчин Бен Аффлек нар 17 жил өнгөрсөн хойно эргэн нийлсэн нь тухайн үедээ л олон нийтийг шуугиулж байсан билээ......
96 дахь удаагийн Оскарын наадам энэ оны гуравдугаар сарын 10-ы өдөр зохион байгуулагдах болсон билээ. Тэгвэл даваа гарагт эх сурвалжуудын мэдээлснээр эл наадмын үеэр жүжигчин Райан Гослинг “Barbie” кинон дээр дуулсан “I’m just Ken” дуугаараа үзүүлбэр үзүүлнэ гэжээ......
Энэ оны Берлиний кино наадмын дээд шагнал “Алтан баавгай”-г сенегал гаралтай Францын найруулагч Мати Диопын бүтээсэн “Дахомей” гэдэг баримтат кино хүртлээ......
Домогт Битлз хамтлагийн гишүүн тус бүрийн намтар түүхийг өгүүлэх уран сайхны дөрвөн киног Британийн найруулагч Сэм Мендес бүтээхээр шийджээ......
Өнгөрөгч ням гарагт АНУ-д Super Bowl LVIII буюу америк хөлбөмбөгийн тэмцээний финалын тоглолт зохион байгуулагдсан билээ. Улмаар тус тоглолтод Chiefs болон Niners багууд тоглож, 25:22 гэх онооны харьцаатайгаар Kansas City Chiefs баг ялсан юм......
R&B дуучин Usher энэ ням гарагт Лас Вегас хотноо болох Super Bowl 2024 америк хөлбөмбөгийн тэмцээний хагас цагийн завсарлагааны үеэр үзүүлбэрээ үзүүлэх болсон билээ. Тэгвэл тухайн үзүүлбэрийн үеэр тэр дугуйт тэшүүр унахаа амласан байна......
CBS сувгийн Big Bang Theory цувралд Леонард гэх эрдэмтний дүрийг амилуулсан жүжигчин Жонни Галецки нууцаар гэрлэж, өдгөө хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буй тухай мэдээгээ олон нийтэд дэлгэжээ......
Саяхан “Eternals” киноны жүжигчин Кумэйл Нанжиани “Inside of you With Micheal Rosenbaum” гэх подкаст ярилцлагын нэвтрүүлэгт зочноор оролцжээ. Улмаар ярилцлагын хүрээнд тэр өөрийн сэтгэл зүйн эрүүл мэнд, киноны шүүмжийн нөлөө ямар байсан талаар өгүүлсэн байна......
“Грэмми” хөгжмийн наадмын 66 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Cripto.com” цогцолборт амжилттай болж өндөрлөлөө......
Нидерланд-Америкийн Universal Music Group компанитай /UMG/ гэрээ байгуулсан уран бүтээлчдийн дуунуудыг TikTok платформоос устгаж эхэлжээ. Хоёр тал контентын лицензийн талаар шинэ гэрээ байгуулж чадаагүй тул ийм нөхцөл байдал үүссэн байна......
Найруулагч Кристофер Ноланы найруулсан гайхалтай бүтээлүүдийн нэг бол “Inception” шинжлэх ухааны уран зөгнөлт, тулаант кино билээ......
Ховч охин телевизийн цувралын гол дүр болох Чак Бассын дүрийг амилуулсан жүжигчин Эд Уэствик сүй тавьжээ. Түүний сүйт бүсгүйг Эми Жаксон гэдэг бөгөөд хос хоёр үерхээд 2 жил гаруйн хугацааг үдээд байсан юм......
Та манай Facebook хуудсанд Like дарж нэгдээрэй