Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
4 сарын 18. 19:280

Сэргэн мандалтын үеийн суут зураач Микеланжелогийн шарласан цаасан дээрх гар бичмэл 201 600 ам.доллароор зарагдсанаар урьдчилсан тооцоолсон үнээс 33 дахин илүү өндөр үнэд хүрлээ гэж “Кристис” дуудлага худалдааны ордон лхагва гарагт мэдээлжээ.

Микеланжелогийн удмын нэгэн хүний бичсэн захидлын хамт жаазны ард наалттай байсан уг гар бичмэлийг анх 6000-8000 доллароор зарагдана гэж тооцоолж байв. Гэтэл үүнээс даруй 33.6 дахин өндөр үнээр борлогдсон бөгөөд худалдан авсан хүний талаар ямар нэгэн мэдээлэл өгсөнгүй.

Алдарт зураачийн гар бичмэлд гантиг чулууны талаар бичсэн байсан бөгөөд үүнийг Сикстиний сүмийн ханан дахь алдарт бүтээлээ туурвиж байх үедээ бичсэн гэж үздэг ажээ.

Гар бичмэлийг 1836 онд Микеланжелогийн төрөл садны хүн болох Косимо Буонарротигийн бичсэн захидалтай хавсаргасан байсан бөгөөд захидалд “алдарт өвөг эцэг Микеланжелогийнхаа бичмэлийг Хонгконгийн ирээдүйн амбан захирагч Жон Боурингт санал болгож байна" гэж бичжээ. Гар бичмэлийн доод талд хүлээж авсан гэдгээ нотолж Ж.Боуринг гарын үсгээ зурсан байна.

“Кристис”-ийн мэргэжилтнүүд олон арван жилийн турш хувийн цуглуулгад байсан нэгэн зургийн ар талд захидал байсныг олсон ажээ. Хэдийгээр дээрх гар бичмэл нь Микеланжелогийн гарын үсэггүй байсан боловч түүнийх болох нь судалгаагаар батлагдсан байна.

“Кристис”-ийн мэдээлснээр, Микеланжелогийн 10 орчим бүтээл нь хувийн эзэмшилд байдаг бол бусад нь Италийн Флоренц хот дахь Каза-Буонарроти музейд хадгалагддаг ажээ.


Эх сурвалж: AFP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21