Дампуурал зарласан FTX крипто биржийг үүсгэн байгуулагч Сэм Банкмэн-Фрийд өнгөрөгч гуравдугаар сард шүүхээс ялаа сонссон билээ. Улмаар шүүхээс түүнд залилангийн хохирлыг цайруулж, 11 тэрбум ам.долларын нөхөн төлбөрийг барагдуулан 25 жилийг торны цаана өнгөрүүлэх ял оноосон.
Тэгвэл Сэм Банкмэн-Фрийдийн зүгээс ялаа сонссоноос хойш хоёр долоо хоногийн дараагаар давж заалдах хүсэлтээ Манхаттан дүүргийн шүүхэд өгчээ.
Гэвч холбооны шүүх эрүүгийн шүүгдэгчийн давж заалдах хүсэлтийг хүлээн авах нь ховор үзэгдэл бөгөөд магадлалыг тооцвол хүсэлт гаргасан хүмүүсийн ердөө 10 хувь нь л давж заалдах шатны шүүхэд ялалт байгуулдаг байна.
Тиймээс хэрэв давж заалдах шатны шүүхээс түүний ялыг авч үзэхгүй болбол тэрээр Дээд шүүхэд өргөдөл гаргах шаардлагатай болох юм.
Эх сурвалж: CNBC