Германы судалгааны хүрээлэн: BYD Хятадын засгийн газраас багадаа 3.4 тэрбум еврогийн татаас авсан
4 сарын 12. 6:190

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Хятадын BYD компани засгийн газраасаа хамгийн багадаа 3.4 тэрбум еврогийн шууд татаас авсан гэж Германы Кiel судалгааны хүрээлэн мэдэгдэв.

Олон улсын эдийн засгийн судалгаагаар төрөлжсөн Kiel хүрээлэнгийн мэдээлснээр, Хятадын засгийн газрын BYD компанид үзүүлсэн дэмжлэг 2020 онд 220 сая еврогоор хэмжигдэж байсан бол 2022 онд 2.1 тэрбум евро болтлоо хурдацтай өссөн хэмээн тооцоолсныг Bloomberg News агентлаг орон нутгийн цагаар 10-ны өдөр онцолжээ.

Европын Комисс өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Хятадын BYD, SAIC, Geely зэрэг цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниудад татаас олгож буй талаар судалгаа хийж байгаа юм. Учир нь засгийн газрын татаасаар Хятадад үйлдвэрлэсэн хямд өртөгтэй цахилгаан автомашин зах зээлийг гажуудуулж байна гэх байр суурьтай байгаатай холбоотой. Европын холбооны харьяа Тээвэр ба байгаль орчин бодлогын бүлэг энэ онд Европын цахилгаан автомашины зах зээлд Хятадын үйлдвэрлэгчдийн эзлэх хувь 25.3 хувьд хүрнэ гэж таамагласан байна.

Энэхүү тайланд дурдсанаар BYD компани нь батарейны үйлдвэрлэлд хөрөнгө оруулаад зогсохгүй автомашин худалдан авагчдад хөнгөлөлт үзүүлж буй талаар дурджээ. “Энэхүү татаас нь тэдгээр компаниудад үйлдвэрлэлээ хурдацтай өргөжүүлэх боломжийг олгосноор Хятадын зах зээлд ноёрхож, цаашлаад Европын холбооны зах зээлд тэлэхэд ихээхэн дэмжлэг болсон” гэж Kiel хүрээлэнгийн зүгээс цохон тэмдэглэв.

Анх батарей үйлдвэрлэлийн салбарт хөл тавьснаар бизнесээ эхлүүлж байсан BYD компани нь цахилгаан тээврийн хэрэгсэл болон хайбрид технологийн судалгаанд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн юм. Үүгээр тогтохгүй цахилгаан автомашин худалдан авагчдад татаас олгосон явдал нь Хятадын дотоодын цахилгаан автомашины зах зээл асар хурдацтай өсөхөд гол нөлөөг үзүүлсэн. Одоо тэд Европ төдийгүй олон улсын зах зээлд хямд үнээр довтолгоо хийж байна.

Kiel хүрээлэнгийн мэдээлснээр 2022 онд зөвхөн BYD-гаар тогтохгүй Хятадад бүртгэлтэй бараг бүхий л компаниуд засгийн газраасаа шууд татаас авсан нь тогтоогдсон гэжээ. Тэр дундаа салхины эрчим хүч, нарны эрчим хүч, төмөр замын тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд ихээхэн анхаарал хандуулсан гэв. Тус хүрээлэнгийн мэдээлснээр, Хятадын засгийн газраас аж үйлдвэрлэлийн салбарт олгож буй дэмжлэг Европын холбоо болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орнуудынхаас хамгийн багадаа 3-4 дахин их байгаа аж.

Цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд Хятадын засгийн газраас татаас олгохын эсрэг судалгаа дуусгавар болсны дараа буюу ирэх долдугаар сараас эхлэн тариф тогтоохоор Европын холбоо төлөвлөж байна. Түүнчлэн тус холбооны зүгээс өмнөх өдөр нь Хятадын салхин үүсгүүр нийлүүлэгчдийн талаар шинэ судалгааг эхлүүлэхээ мэдэгдсэн билээ.

Европын холбоо татаасын эсрэг ийнхүү судалгаа хийж буй явдал нь хэтэрхий өрөөсгөл бөгөөд Хятадын цахилгаан автомашины компаниуд бүтээгдэхүүний чанараараа барууны үйлдвэрлэгчдээс түрүүлж алхаж буйг бататгасан явдал болж байна хэмээн Хятадын тал дүгнэсэн байна. Тодруулбал Хятадын Худалдааны яамны сайд Ван Вэнтао саяхан Европт айлчлах үеэрээ "Хятадын цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчид засгийн газрын татаасанд найддаггүй, харин технологийн шинэчлэлийг тасралтгүй хийж, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн оновчтой систем боловсруулан зах зээлийн өрсөлдөөнд тулгуурладаг" гэж энэ талаарх байр сууриа илэрхийлж байв.

Тус хүрээлэнгийн тэргүүн Дирк Досскилл “Германы канцлер Олаф Шольцын ирэх долоо хоногт Хятадад хийх айлчлал нь татаас олгох асуудлаар тус улстай зөвшилцөх сайхан боломж юм” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21