Илон Маск энэ сард Энэтхэгт айлчилж, ерөнхий сайд Модитой уулзан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө зарлана
4 сарын 11. 4:300

Ройтерс агентлагийн орон нутгийн цагаар 10-ны өдөр мэдээлснээр Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск энэ сард Энэтхэг улсад айлчилж, ерөнхий сайд Нарендра Модитой уулзан тус улсад хийх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө зарлана хэмээн онцолжээ.

Тодруулбал Маск энэ сарын дөрөв дэх долоо хоногт Шинэ Дели хотноо ерөнхий сайд Модитой уулзаж, Энэтхэгт хийх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө зарлахаар төлөвлөж байгаа талаар Ройтерс агентлаг хоёр эх сурвалжаас иш татан мэдээлэв.

Харин ерөнхий сайд Модигийн ажлын алба болон Тесла компани тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.

Маскийн энэ удаагийн айлчлал нь 19-ний өдрөөс эхлэн зургаан долоо хоногийн турш үргэлжлэх Энэтхэгийн бүх нийтийн сонгуулийн үетэй давхцаж байгаа бөгөөд Тесла хөрөнгө оруулалтын тухай албан ёсны мэдэгдэл хийснээр ерөнхий сайд Модигийн эдийн засгийн бодлогыг орон нутагт бэхжүүлэхэд сайнаар нөлөөлөх магадлалтай хэмээн Ройтерс агентлаг дурджээ.

Өнгөрсөн оны зургадугаар сард ерөнхий сайд Модиг АНУ-д айлчлах үеэр Маск Нью-Йорк хотноо түүнтэй уулзаж байсан билээ. Тухайн үед ерөнхий сайд Моди Энэтхэгт хөрөнгө оруулалт хийх хүсэлтийг Маскт тавьж, Маск ч “Бид аль болох хурдан хугацаанд Энэтхэгт үйлдвэрээ байгуулах болно” хэмээн хариулсан гэх мэдээлэл гарч байв.

Өнгөрсөн сард Энэтхэгийн засгийн газрын зүгээс тус улсад хамгийн багадаа 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, гурван жилийн дотор үйлдвэрээ байгуулсан гадны компаниудын цахилгаан автомашины татварыг 15 хувь болгон бууруулна гэж зарласан билээ.

Файнэншл Таймс сонин энэ сарын эхээр Тесла 2-3 тэрбум ам.долларын өртөг бүхий цахилгаан автомашины үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд тохирох байршлыг сонгохоор энэ сард Энэтхэг рүү багаа илгээнэ хэмээн мэдээлж байв.

Маск нийгмийн сүлжээний X (хуучнаар Твиттер) платформ дээр уг мэдээлэлтэй холбогдуулан “Бусад улс орнуудын нэгэн адилаар Энэтхэг улс ч цахилгаан автомашины хэрэглээг дэлгэрүүлэх ёстой. Тесла компанийн хувьд Энэтхэгийн зах зээлд цахилгаан автомашин нийлүүлж эхлэх нь цаг хугацааны л асуудал” хэмээн цохон тэмдэглэжээ.

Тус компанийн хувьд гол зах зээл нь байсан АНУ болон Хятад дахь цахилгаан автомашины эрэлт буурч, гүйцэтгэл муудаж байгаа энэ үед Энэтхэг улс Теслагийн ирээдүйтэй, шинэ зах зээл болж буй бололтой.

Энэтхэгийн засгийн газар өнгөрсөн оны байдлаар орон нутгийн автомашины борлуулалтын 2 орчим хувийг эзэлж байсан цахилгаан автомашины эзлэх хувийг 2030 он гэхэд 30 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа аж. Одоохондоо тун бага хүрээнд байгаа Энэтхэгийн цахилгаан автомашины зах зээл цаашид өсөн нэмэгдэх нь гарцаагүй бөгөөд одоогоор Тата Моторс тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21