Марк Закерберг хөрөнгө орлогын хэмжээгээрээ Илон Маскыг ардаа орхиж, дэлхийд гуравт эрэмбэлэгдэх болжээ
4 сарын 9. 4:180

Меta компанийн гүйцэтгэх захирал Марк Закерберг гурван жилиийн дараа анх удаа Теsla-гийн гүйцэтгэх захирал Илон Маскыг хөрөнгө орлогын хэмжээгээрээ ардаа орхижээ.

Bloomberg агентлагийн орон нутгийн цагаар 5-ны мэдээлснээр, мөн өдөр Теsla-гийн хувьцааны үнэ 3 хувиас илүү унаснаар Маскийн хөрөнгө 181 тэрбум ам.доллар болж өмнөх өдрөөс 4,52 тэрбум доллароор буурсан болохыг онцлов.

Түүнчлэн тус мэдээнд дурдсанаар "Маск өнгөрөгч гуравдугаар сарын эхэн хүртэл Bloomberg-ийн тэрбумтнуудын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байсан хэдий ч мөн өдөр Тесла компани хямд өртөгтэй цахилгаан автомашины үйлдвэрлэлээ зогсоож байгаа тухай мэдээ гарснаар хувьцааны үнэ нь буурч, Маск ийнхүү дөрөвдүгээр байр руу ухарлаа” хэмээн дурджээ.

Тодруулбал мөн өдрийн өглөө Reuters агентлаг эх сурвалжаас иш татан "Теsla компани хямд өртөг бүхий цахилгаан автомашин үйлдвэрлэх төлөвлөгөөнөөсөө ухарч, автомат жолоодлоготой роботакси хөгжүүлэхэд анхаарлаа хандуулахаар шийдсэн" гэж мэдээлсэн юм. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан ноён Маск өөрийн эзэмшлийн нийгмийн сүлжээний X (хуучин Twitter) платформоор дамжуулан тэр дурайд нь “Худал мэдээлэл” хэмээн үгүйсгэсэн байна.

Нөгөөтэйгүүр, Facebook-ийн толгой компани Meta-гийн хувьцааны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрснээр Закербергийн хөрөнгө 187 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх өдрөөс 5,65 тэрбум доллароор өссөн үзүүлэлт болжээ.

Энэ онд Маскийн хөрөнгө 48.4 тэрбум ам.доллароор буурсан бол Закербергийн хөрөнгө 58.9 тэрбум ам.доллароор нэмэгдээд байгаа аж. Үүний үр дүнд Маск тэрбумтнуудын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдэх болсон бол Закерберг ийнхүү гуравдугаар байр хүртэл урагшлаад байна.

Ингэснээр Закерберг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-наас хойш анх удаа Bloomberg-ийн тэрбумтнуудын жагсаалтын гуравдугаарт бичигдэж байгаа юм. Түүнчлэн Теsla компанийн хувьцааны үнэ энэ он гарсаар 34 хувиар унасан бол Меta-гийнх 49 хувиар өсөөд байгаа билээ. Meta нь S&P 500 индексийн тав дахь хамгийн сайн үзүүлэлттэй хувьцаа болоод байгаа талаар Bloomberg News агентлаг мөн мэдээлсэн байна.

Нэн хэсэг Уолл Стритийн “ярианы гол сэдэв” болоод байсан цахилгаан автомашины салбар хиймэл оюун ухааны салбарт байр сууриа тавьж өгснийг энэхүү дүр зургаас тодхон харж болохоор байгаа юм.

Өнгөрсөн жил Meta компани X (хуучнаар Twitter)-тэй төстэй нийгмийн сүлжээний Thread платформыг танилцуулснаар Маск, Закерберг нарын хооронд үл ойлголцол ширүүссэн түүхтэй. Тухайн үед Маск Закербергт хандан тулааны рингэн дээр хүч үзэхийг санал болгож байсан ба Закерберг хариуд нь “Хаана ч, хэзээ ч тулалдахад бэлэн” хэмээн хариулсан ч энэхүү тулаан хараахан болоогүй байгаа билээ.

Харин тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Louis Vuitton Moët Hennessy (LVMH) группын тэргүүн Бернард Арно 223 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө одоогоор дэлхийд тэргүүлж байгаа бол 207 тэрбум долларын хөрөнгөтэй Amazon компанийг үндэслэгч Жефф Безос хоёрдугаарт бичигдэж байгаа юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
0
1
3
3
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21