Устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станц Токиод нээгджээ
3 сарын 28. 11:520

Токиогийн зүүн хойд хэсэгт орших Харүми дүүрэг дэх Олимпын тосгон байсан газарт устөрөгчийн түлш цэнэглэх Японы хамгийн том станцыг нээлээ. Уг станц нь автобусууд, мөн гудамж талбайн гэрэлтүүлэг ба цахилгаан шатыг ажиллуулахад шаардлагатай эрчим хүчийг гарган авдаг төхөөрөмжүүдийг түлшээр хангах ажээ.

"Харүми нь байгаль орчинд ээлтэй устөрөгчийн түлшийг өдөр тутмын бүх үйл ажиллагаанд ашиглах тал дээр загвар дүүрэг болох ёстой" гэж Токио хотын захирагч Киокэ Юрико станцыг нээх ёслолын үеэр мэдэгдлээ. Тэрбээр хэлэхдээ, Токио хотынхон агаар мандалд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бүрэн зогсоохын төлөө тууштай ажиллана, ялгарлыг 2030 он гэхэд 2000 оныхтой харьцуулахад хоёр дахин бууруулна гэв.

Харүми дүүрэг дэх автобусууд, эрчим хүчний төхөөрөмжүүд нь устөрөгч ба хүчилтөрөгчийн нэгдлээс эрчим хүч гарган авдаг батарейгаар ажилладаг ажээ. Ийм түлшнээс ямар ч сөрөг нөлөөгүй усны уур л ялгардаг байна.

Харүми дүүргийн станц өдөрт 40 орчим автобусыг түлшээр хангах хэмжээний устөрөгч үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь дүүргийн тээврийн ба нийтийн аж ахуйн үйлчилгээний хэрэгцээнд хангалттай хүрэлцэнэ. Тус дүүрэгт 2021 оны Токиогийн Олимпод зориулан дэлгүүр, цэцэрлэгт хүрээлэн бүхий хороолол барьжээ. Мөн устөрөгчийг түлшний цэнэг хураагуурт хүргэх дамжуулах хоолойг газар доогуур тавьсан байна.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Nike компани зардлаа бууруулахын тулд АНУ дахь төв оффисынхоо 700 ажилтныг цомхотгохоор шийджээ
02024-4-22 13:44
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог худалдаанд гарснаасаа хойш 24 цагийн дотор 1.6 сая гаруй ширхэг борлуулагджээ
02024-4-22 13:00