Хятад гадаадын хагас дамжуулагчийн хэрэглээг хязгаарласнаар Intel болон AMD компаниуд хүнд цохилтод орно
3 сарын 27. 4:360

Хятад улс төрийн байгууллагуудын компьютерт гадаадын хагас дамжуулагч болон түүний эд анги, сервер ашиглахыг хориглосон тохиолдолд Intel, AMD зэрэг АНУ-ын хагас дамжуулагч компаниудын борлуулалт хэдэн тэрбум ам.доллароор буурч болзошгүй гэх таамгийг шинжээчид хийжээ.

Орон нутгийн цагаар 26-ны өдөр Reuters агентлаг Wall Street Journal сонины шинжээчдээс иш татан, хэрвээ Хятад улс төрийн байгууллагуудынхаа компьютерт гадаадын хагас дамжуулагч болон сервер ашиглахыг хязгаарлавал Intel болон AMD компаниуд олон тэрбум ам.долларын борлуулалтаа алдаж магадгүй хэмээн мэдээлэв.

Reuters агентлагийн мэдээлснээр өнгөрсөн онд Хятад улс нь Intel-ийн борлуулалтын 27 хувийг бүрдүүлсэн хамгийн том зах зээл нь байсан аж. Түүнчлэн AMD компанийн хувьд ч нийт борлуулалтынх нь 15 орчим хувийг Хятад улс дангаар бүрдүүлдэг зэргээс харахад тус хоёр компанийн ашигт ажиллагаанд томоохон цохилт болох нь гарцаагүй.

Уолл Стритийн хөрөнгө оруулалтын банк болох Bernstein-ийн шинжээч Стейси Гарт хэлэхдээ "Хэрэв Хятадын засгийн газар Intel болон AMD-аас CPU худалдан авахаа бүрмөсөн зогсооcон тохиолдолд тус хоёр компанийн борлуулалтын хэмжээ нэг орноор буурч мэднэ. Intel 1.5 тэрбум ам.доллар, AMD нь хэдэн зуун сая ам.долларын борлуулалтаа алдаж магадгүй юм” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Ялангуяа Intel-ийн тухайд тэрээр "Хятадын зах зээлээс хамааралтай байдал болон үйл ажиллагааны зардал ихсэж байгаа зэргийг харгалзан үзвэл тооцоолж байснаас ч илүү хүнд цохилтод орж магадгүй" гэж нэмж онцлов.

Financial Times сонин 24-ний өдөр мэдээлэхдээ, Хятад улс АНУ-ын хагас дамжуулагчийн хэрэглээг үе шаттайгаар хязгаарлах тухай удирдамжийг танилцуулснаас гадна Microsoft Windows болон гадаадын мэдээллийн сангийн программ хангамжийг хэрэглээнээс түдгэлзүүлэхээр төлөвлөж байна хэмээн цохон тэмдэглэсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа дэвшилтэт хагас дамжуулагчийн экспортын хяналтыг Хятадын эсрэг авч хэрэгжүүлж буйн хариуд энэхүү арга хэмжээ авахаар төлөвлөж байна гэж тайлбарлахад тийм зөрсөн болохгүй. Түүнчлэн Financial Times сонины зүгээс “Энэ нь батлан хамгаалах салбар болон засгийн газрын түвшинд технологийн бие даасан байдлыг хангах үндэсний стратегийн бодлогын нэг хэсэг” хэмээн дүгнэсэн байна.

Тус удирдамжид тусгаснаар төрийн байгууллагууд нь үндэсний туршилт, судалгааны агентлаг болох Хятадын Технологийн аюулгүй байдлын үнэлгээний төвөөс санал болгож буй "аюулгүй, найдвартай" хагас дамжуулагч болон үйлдлийн системийн жагсаалтад орсон бүтээгдэхүүнийг зөвхөн ашиглах ёстой аж. Жагсаалтад Huawei, Хятадын төрийн өмчит Phytium зэрэг 18 компанийн бүтээгдэхүүн багтсан байдаг.

Хятадын Технологийн аюулгүй байдлын үнэлгээний төвөөс гаргаж буй дээрх жагсаалтад багтахын тулд тухайн бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлттэй холбоотой бичиг баримтыг бүрэн тайлагнаж, загвар, боловсруулалт, үйлдвэрлэлийг Хятадад хийж дуусгасан байх ёстой аж. Intel болон AMD компаниуд уг жагсаалтад багтаж чадах эсэх нь тун эргэлзээтэй хэмээн мэдээллийн агентлаг таамагласан байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Nike компани зардлаа бууруулахын тулд АНУ дахь төв оффисынхоо 700 ажилтныг цомхотгохоор шийджээ
02024-4-22 13:44
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог худалдаанд гарснаасаа хойш 24 цагийн дотор 1.6 сая гаруй ширхэг борлуулагджээ
02024-4-22 13:00