Apple компани Хятадын хиймэл оюун ухааны моделийг ашиглах талаар ярилцаж байна
3 сарын 25. 13:300

Дэлхийн хамгийн нэр хүндтэй технологийн компани болох Apple Хятадын зах зээл дэх байр сууриа хадгалж үлдэхийн тулд сүүлдээ Хятадын хиймэл оюун ухааны технологийг ашиглах талаар төлөвлөж буй гэх мэдээлэл гарчээ.

Wall Street Journal сонин зэрэг гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 23-ны өдөр мэдээлснээр, Apple компани Хятадын Baidu компанийн хиймэл оюун ухааны моделийг Хятадад худалдаалагдаж буй iPhone утаснуудад ашиглах талаар ярилцаж байгаа талаар онцлов.

Интернэт хайлтын системээрээ Хятаддаа тэргүүлэгч Baidu компани нь OpenAI-ийн “ChatGPT”-тэй төстэй “Ernie Bot'”нэртэй хиймэл оюун ухааны технологи дээр суурилсан моделийг бүтээгээд байгаа аж.

Хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэлтээрээ өрсөлдөгчдөөсөө хоцроод буй Apple компани “ChatGPT”зэрэг хиймэл оюун ухааны технологийг өөрийн бүтээгдэхүүндээ суулгах талаар Google болон OpenAI-тай ярилцаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Apple компани Хятадын хиймэл оюун ухааны технологийг бүтээгдэхүүндээ ашиглах талаар яриа гарсан явдал нь орон нутгийн зохицуулалт ч нөлөөлсөн нь дамжиггүй. Хятадад хиймэл оюун ухааны технологид суурилсан модель гаргахын өмнө зохицуулах байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг бөгөөд одоогийн байдлаар энэ шатыг даваад буй 40 хиймэл оюун ухааны модель байгаа нь бүгдээрээ Хятадын компанийнх аж.

Харин OpenAI-ийн “ChatGPT”, Google-ийн “Gemini” зэрэг Америкийн хиймэл оюун ухааны моделиуд хараахан батлагдаагүй байгаа юм.

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк саяхан Хятадад өөрийн биеэр айлчилсан ба 22-ны өдөр Бээжин хотноо тус улсын Худалдааны сайд Ван Вэнтаотой уулзаж, Хятадад хөрөнгө оруулахаа амласан юм.

Сүүлийн үед тус компани дотооддоо ч, гадааддаа ч нэлээд асуудалтай байгаа билээ.

Тухайлбал хямдрал зарлах зэргээр борлуулалтаа нэмэгдүүлэх арга хэмжээг авсан ч гэсэн энэ оны эхний зургаан долоо хоногт Хятад дахь iPhone-ийн борлуулалт 24 хувиар буурснаас гадна АНУ-ын “Монополийн эсрэг хууль”, Европын холбооны “Дижитал зах зээлийн тухай хууль”-ийн хэрэгжилттэй холбоотой татвар ногдуулснаас болж тус компанийн үнэлгээ огцом буураад байгаа юм.

Эдгээр сөрөг мэдээллийн хажуугаар дотооддоо хэрэгжүүлж байсан төслүүд нь ч ээлж дараалан зогссоор байна.

Тодруулбал автомат жолоодлоготой Apple цахилгаан автомашины төслийн багийг татан буулгасныхаа дараахан тус компани хэдэн жилийн турш ажилласан Apple Watch-ын дэлгэцийн төслийг ч мөн зогсоогоод байгаа билээ. Одоогоор тус компанийн бүтээгдэхүүндээ ашиглаж буй дэлгэцүүдийн ихэнх нь LG Display эсвэл Samsung Display зэрэг түншүүдийн загвар дээр суурилж байгаа ба энэхүү хараат байдлаа бууруулах зорилгоор өөрсдөө дэлгэц хөгжүүлж эхэлсэн ч тийм ч амжилттай байж чадаагүй байна.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Nike компани зардлаа бууруулахын тулд АНУ дахь төв оффисынхоо 700 ажилтныг цомхотгохоор шийджээ
02024-4-22 13:44
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог худалдаанд гарснаасаа хойш 24 цагийн дотор 1.6 сая гаруй ширхэг борлуулагджээ
02024-4-22 13:00