Starbucks сүлжээ АНУ-ын зах зээлээс 440.000 ширхэг нэрийн аягаа эргүүлэн татахаар болжээ
3 сарын 24. 13:360

Дэлхийд тэргүүлэгч кофе шопын сүлжээ болох Starbucks хэдэн зуун мянгаар тоологдох өөрийн нэрийн кофены шаазан аягыг АНУ-ын зах зээлээс эргүүлэн татахаар болсон талаар Associated Press агентлаг онцолжээ.

АНУ-ын Бүтээгдэхүүний Аюулгүй байдлын албаны зүгээс Starbucks-ийн нэрийн шаазан аягыг хэрэглэдэг зарим хэрэглэгчдээс түлэгдэж, шархадсан гэх гомдол ирсэнтэй холбоотойгоор зах зээлээс эргүүлэн татахаар болсныг орон нутгийн цагаар 21-ний өдөр зарлав.

Энэхүү аягыг хүнсний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Швейцарийн Nestlé компани үйлдвэрлэсэн бөгөөд өнгөрсөн оны 11-р сараас энэ оны 1-р сар хүртэл Target, Walmart зэрэг АНУ-ын томоохон сүлжээ дэлгүүрүүдээр зарагдсан аж. Тэгвэл энэ удаагийн шийдвэрийн хүрээнд 440.000 аягыг эргүүлэн татахаар болжээ.

Тус албанаас эдгээр аяганууд нь богино долгионы зууханд халаах юм уу, эсвэл халуун шингэнээр дүүргэсэн тохиолдолд хэт халж, хагарснаар түлэгдэх болон гар хуруугаа эсгэх, зүсэх эрсдэл тохиолдож буй талаар мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар уг аягатай холбоотой нийт 12 гомдол бүртгэгдсэний 9 нь хүндэвтэр түлэгдэж, гар хуруугаа цэврүүтүүлсэн гэсэн бол 1 тохиолдол нь хуруугаа зүссэн гэжээ.

Хэрэглэгчид уг аягыг хэрэглэхээ нэн даруй зогсоож, худалдаж авсан газартаа очин буцаах эсвэл Nestle USA компанитай холбогдож мөнгөө буцаан авах боломжтой хэмээн Бүтээгдэхүүний Аюулгүй байдлын алба мэдэгдэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Nike компани зардлаа бууруулахын тулд АНУ дахь төв оффисынхоо 700 ажилтныг цомхотгохоор шийджээ
02024-4-22 13:44
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог худалдаанд гарснаасаа хойш 24 цагийн дотор 1.6 сая гаруй ширхэг борлуулагджээ
02024-4-22 13:00