Ажилчдаа урт хугацаанд, бүтээмж өндөртэй ажиллуулах олон улсын арга
3 сарын 22. 16:450

Компанийн гол үнэ цэн болсон ажилтнуудаа сэтгэл ханамжтай, бүтээмж өндөртэй ажиллуулж байгаа Трансвест Монголиа компанийн Хүний нөөц, бизнес үйлчилгээ хариуцсан захирал Т.Алтанзул өөрийн туршлагаа хуваалцаж байна.

Трансвест Монголиа нь Комацугийн Монгол дахь албан ёсны дистрибьютор юм. Монгол компаниудын хамгийн том асуудлын нэг болох хүний нөөцийн асуудал манай компанийн ч хамгийн том асуудал болж байлаа. Иймээс бидний хувьд нэн тэргүүний стратеги маань компанийн гол үнэ цэн болсон ажилтнууддаа чиглэсэн, тэднийг урт хугацаанд сэтгэл ханамжтай, бүтээмж өндөртэй ажиллуулах зорилготойгоор хүний нөөцийн бодлогоо чиглүүлж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бид олон улсад хэрэгжүүлдэг хүний нөөцийн шилдэг туршлагуудыг судлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ сайн өгч байна.

Тухайлбал бид ажилчдаа хувийн эрүүл мэндийн даатгалд хамруулж урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг. Мэдээж эрүүл мэнд бол амьдралын үндэс №1 асуудал байдаг. Хүний амьдралд зайлшгүй тулгардаг үндсэн асуудлыг компанийн зүгээс шийдвэрлэж өгснөөр маш эерэг үр дүн гардаг юм байна. Ажилтнуудын маань хувьд ажлын бүтээмж, ажилдаа хандах хандлага, ажилдаа ирж байгаа ирц, идэвх санаачилга гээд бүх л зүйл нь сайжирсан үзүүлэлттэй нөлөөлсөн байдаг. Мөн өвчин тусахад гардаг санхүүгийн асуудлыг нь даатгалаар шийдэж өгснөөр өвчилсөн үед гардаг санхүүгийн дарамтаас ажилчдаа хамгаалж байгаа нь их таалагдаж байгаа.

Манай ажилтнуудад аливаа өвчнийг туссаны дараа биш тусахаас өмнө урьдчилан сэргийлж, өвчлөлөөс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр хандлага, сахилга бат, амьдралын хэв маяг дээр нь том өөрчлөлт гарсан гэдэгт итгэлтэй байдаг. Ингэснээрээ бид нийгэмдээ эерэг өөрчлөлт үзүүлнэ гэж бодож байна. Учир нь монголчууд маань хорт хавдар болон бусад олон төрлийн өвчний нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Үүний нэг шалтгаан нь эрт илрүүлэгт хамрагддаггүйтэй шууд холбоотой гэсэн судалгаа байдаг.

Бид Монголын хамгийн том даатгалын компани болох Мандал даатгалаас ажилтны эрүүл мэндийн даатгал авдаг. Хамгийн гол нь Мандал даатгалын эрүүл мэндийн даатгалын давуу тал нь Монголд анх удаа энэ үйлчилгээг нэвтрүүлсэн, олон жилийн туршлагатай багтай. Харилцагчтайгаа маш ойр, ойлгож мэдэрч ажилладаг. Үзүүлж байгаа ажил үйлчилгээ нь түргэн шуурхай, мэргэжлийн байдагт нь талархалтай, сэтгэл ханамжтай байдаг. Цаашдаа ч улам олон жил ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59
Apple компани ирэх сарын 7-нд болох арга хэмжээний үеэр шинэ iPad танилцуулах төлөвтэй байна
02024-4-25 7:23
Adidas, Nike компаниудын маргааныг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ
02024-4-24 14:39
“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
02024-4-24 11:21
Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
02024-4-24 11:10
Nike компани зардлаа бууруулахын тулд АНУ дахь төв оффисынхоо 700 ажилтныг цомхотгохоор шийджээ
02024-4-22 13:44
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог худалдаанд гарснаасаа хойш 24 цагийн дотор 1.6 сая гаруй ширхэг борлуулагджээ
02024-4-22 13:00