Формула-1 ба MotoGP нэг компанийн эзэмшилд очлоо
4 сарын 2. 11:070

“Формула-1” уралдааны эрхийг эзэмшдэг Liberty Media компани даваа гарагт мотоциклийн уралдааны MotoGP ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг 4.2 тэрбум еврогоор /4.5 тэрбум ам.доллар/ худалдаж авчээ.

АНУ-д төвтэй Liberty Media компани MotoGP-ийн одоогийн эзэмшигч Dorna компанийн хувьцааны 86 орчим хувийг худалдаж авна гэдгээ мэдэгдсэн байна.

Liberty Media-гийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Грег Маффей хэлэхдээ, MotoGP-ийг худалдаж авснаар дэлхийд тэргүүлэгч спортын болон энтертайнмент хөрөнгийн багцаа тэлж байгаадаа бид баяртай байна гэлээ.

MotoGP цаашид хэрхэх вэ?

Dorna-гийн удирдлага хувьцааныхаа 14 орчим хувийг авч үлдэх бөгөөд олон жилийн турш гүйцэтгэх захирлаар ажилласан Кармело Эзпелета албан тушаалдаа үлдэх ажээ.

“Энэ бол MotoGP-ийн хувьсал хөгжлийн дараагийн алхам бөгөөд энэхүү түүхэн шийдвэр нь Dorna, MotoGP-ийн талбай, хөгжөөн дэмжигчдэд цаашид ямар өгөөж авчрахыг тэсэн ядан хүлээж байна. Бид дэлхийн хэмжээнд хүргэж хөгжүүлсэн спортоороо бахархаж байгаа бөгөөд түүнийг худалдсан мөнгөн дүн нь уг спортын үнэ цэн, цаашдын хөгжлийн чадавхийг харуулж байна” гэж К.Эзпелета хэлэв.

F1, MotoGP хоёр нэгэн дээвэр дор

Хэлэлцээрийг 2024 оны сүүлчээр эцэслэн дуусгах төлөвтэй байна. Гэсэн хэдий ч уг хэлэлцээрийг өрсөлдөөнийг зохицуулдаг байгууллагууд хянан шалгаж магадгүй юм.

Өмнө нь CVC Capital Partners компани F1 ба MotoGP-ийг хоёуланг нь эзэмшдэг байсан боловч Европын Холбооны өрсөлдөөнийг зохицуулагч байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч, F1-ийг худалдаж авахын тулд мотоциклийн уралдааны эрхээ зарахаас аргагүйд хүрч байв.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парисын нисэх буудалд Олимпын цагаригийг байрлуулжээ
02024-4-24 17:50
“Формула-1” уралдааныг Бангкокт зохион байгуулах сонирхлоо илэрхийлжээ
02024-4-24 14:42
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
22024-4-23 11:49
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Зинедин Зидан Бавари Мнюхен клубт очих нь тодорхой болжээ
12024-4-22 10:50
Ян Непомнящий тэргүүлэгчийн байраа алджээ
02024-4-22 10:43
Л.Мессигийн дубль багтаа хожил авчирлаа
02024-4-22 10:28
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08