Балтиморт гүүр нурсны улмаас зургаан хүн амиа алджээ
3 сарын 27. 10:470

АНУ-ын Мэриленд муж улсын Балтимор хот дахь Фрэнсис Скотт Кигийн нэрэмжит гүүрийг орон нутгийн цагаар мягмар гаргийн өглөө ачаа тээврийн хөлөг онгоц мөргөсний улмаас нуржээ.

Гүүр нурах үед найман хүн усанд унасан гэж холбогдох албаныхан мэдээлжээ. Патапско голоос хоёр хүнийг аварсан бөгөөд нэг нь бэртэж гэмтээгүй байсан бол нөгөөг нь эмнэлэгт хүргэсэн байна.

Эргийн хамгаалалтын албаныхан үлдсэн зургаан хүнийг эрэн хайх ажиллагааг явуулж эхэлсэн боловч мягмар гаргийн орой “амьд үлдсэн хүнийг олох найдлага тасарсан тул” эрэн хайх, аврах ажиллагааг зогсоож байгаагаа мэдэгджээ.

Чингэлэг тээврийн “Дали” нэртэй хөлөг онгоц тулгууруудынх нь нэгийг мөргөсний дараа гүүр нуржээ. Уг хөлгийн үйл ажиллагааг Сингапурт төвтэй “Синержи” групп хариуцдаг боловч Данийн “Маерск” компанид хөлслүүлсэн байжээ. Сингапур дахь АНУ-ын Элчин сайдын яам тус улсын Далай тэнгис, боомтын асуудал эрхэлсэн газартай холбоо тогтоосон гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл гүүр нурсан хэргийг шалгах ажиллагааг удирдан явуулж байна. Нийт 24 шинжээчээс бүрдсэн баг далай тэнгис, хөлөг онгоцны үйл ажиллагаа, аюулгүй байдалтай холбоотой мэдээллийн бүртгэл, эзэмшигчид, операторууд, компанийн бодлого болон аюулгүй байдлын удирдлагын систем зэргийг судална гэж тус зөвлөлийн дарга Женнифер Хомэнди мэдэгджээ. Хөлөг онгоцны аяллын мэдээллийг бүртгэгч төхөөрөмж нь мөрдөн шалгах ажиллагаанд чухал ач холбогдолтой гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
52024-4-24 13:01
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
22024-4-24 6:28