Толгойн өвчнөө намдаахын тулд ботокс хийлгэсэн бүсгүйн хүзүүнд саажилт үүсжээ
3 сарын 25. 23:590

Архаг мигрень өвчнөө эмчлэхийн тулд хэт их ботокс хэрэглэсэн бүсгүйн хүзүүний булчинд саажилт үүссэн тохиолдол Их Британи улсад гарчээ.

Оррн нутгийн цагаар 21-ний өдөр Британийн The Sun зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мигрень өвчнөө эмчлэхийн тулд ботокс хийлгэсэн 36 настай Алисиа Халлокийн харамсалтай түүхийг нийтэлсэн байна.

Тэрээр “Би таван жилийн турш гурван сар тутамд ботокс тариулдаг байсан. Гэвч хамгийн сүүлд тарилга хийлгэснээс хойш гурав хоногийн дараа хүзүү минь хөдлөхөө больсон” гэжээ.

Улмаар тарилга хийлгэснээс хойш бүтэн 9 хоног өнгөрөөд байхад байдал дээрдээгүй тул эмнэлэгт очсон ба түүнийг шууд эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн байна. Бүсгүй "Хүзүүний булчинд минь саажилт үүссэн учраас толгойгоо ч өргөж чадахгүй байсан. Мөн амьсгалахад маш хүндрэлтэй байснаас гадна дуугарч чадахгүй, юу ч залгиж чадахгүй байсан" хэмээн ярьсан байна. Түүнчлэн хоол идэж чадахгүй байсан тул гуурсаар дамжуулан эм ууж, хооллож байсан хэмээн тайлбарлав.

Азаар Алисиагийн эмчилгээ үр дүнгээ өгч тэрээр 18 хоногийн дараа эмнэлгээс гарсан бөгөөд одоогоор гэрээр эмчилгээ хийлгэж байгаа аж. Эмч нарын зүгээс Алисиагийн “ботулизм" гэжээ. Тэрээр үргэлжлүүлэн "Эмнэлгээс гарснаас хойш 4-6 долоо хоногийн дараа хүзүүний булчин эргэн сэргэнэ гэж хэлсэн” хэмээн өгүүлсэн байна.

Ботулизм нь ботулиний хорт бодисоор үүсгэгддэг өвчин юм. Ботулизмаас үүссэн хорт бодис нь мэдрэл, тархи, нугасанд очин саажилт үүсгэдэг аж.

Ботокс гэдэг нь ботулинумын токсины худалдааны нэршил бөгөөд бүсгүйг хариуцан эмчилж байсан эмч хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид хоол хүнснээс болж ботулизмаар оношлогдсон өвчтөнүүдийг эмчилж байсан тохиолдол байдаг ч ботокс тариулснаас болж ботулизмаар оношлогдсон хүн анх удаа л харж байна” хэмээн ярьжээ.

Алисиа нь архаг мигрень өвчнийхөө шинж тэмдэгийг дарахын тулд ботокс тарилгыг хийлгэдэг байжээ. Мигрень нь тархины мэдрэлийн судаснуудын үйл ажиллагааны доголдолоос үүдэлтэй үүсдэг толгойн өвчин бөгөөд ботокс нь тархинд өвдөлт үүсгэгч нейротрансмиттерийн нийлэгжилтийг дарангуйлснаар толгойн өвдөлтийн шинж тэмдгийг бууруулдаг байна.

Сард 15-аас дээш хоног, цаашлаад 3 сарын турш толгой нь тасралтгүй өвддөг архаг мигрень өвчтэй хүмүүст ботокс тарилга хийлгэхийг эмч нар зөвлөдөг юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
2
1
10
18
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
52024-4-24 13:01
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
22024-4-24 6:28