Бруно Марс мөрийтэй тоглоомноос болж 50 сая ам.долларын өрөнд унажээ
3 сарын 20. 3:380

Дэлхийн алдарт поп од Бруно Марс санхүүгийн хувьд тун хүнд байдалд орсон талаарх мэдээ олны чихийг сортойлгох болжээ.

Тодруулбал орон нутгийн цагаар 14-ний өдөр News Nation зэрэг АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар сайн мэддэг эх сурвалжаас иш татан, "Бруно Марс одоогоор MGM Grand Casino-д мөрийтэй тоглоомтой холбоотой 50 сая ам.долларын өрөнд орсон” гэж мэдээлэв.

Бруно Марс 2016 онд тус казиногийн толгой компани болох MGM Resorts International компанитай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хүрээнд тэрээр жил бүр Лас Вегас дахь MGM Resort-д тогтмол тоглолтоо хийсээр иржээ. Гэвч тэрээр тоглолтоо хийх бүртээ казиногоор үйлчлүүлэн мөрийтэй тоглоом тоглосоор энэ их хэмжээний өрөнд орсон аж.

Эх сурвалж "Худлаа хэлсэн хүнд MGM Resorts International компани Бруно Марсыг бараг эзэмшдэг гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Хэдийгээр казинотой хамтран ажиллах гэрээгээр жилдээ 90 сая ам.доллар олдог ч хэд хэдэн татвар суутган тооцсоны дараа тэрээр орлогоосоо илүү их өртэй хоцорсон” хэмээн тайлбар хийжээ.

Тус мэдээнд дурдсанаар "Компанийн зүгээс Бруно Марстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн өөр төсөл дээр ажиллахаар болсон" гэв.

Одоогоор Бруно Марс болон MGM Resorts International компани албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна. News Nation агентлагийн зүгээс энэ талаар тайлбар авахаар хоёр тал руу хандсан ч ямар нэгэн хариу авч чадаагүй болохоо мэдэгдэв.

Үүний зэрэгцээ, энэ мэдээ гарахтай зэрэгцэн Бруно Марсын өмнө нь мөрийтэй тоглоомонд донтож байсан талаарх мэдээ олны анхаарлыг татаад байна. Тодруулбал тэрээр 2013 онд энтертэйнмент салбарын мэдээ мэдээллээр дагнан ажилладаг GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дуучин болж амжилтанд хүрэхээсээ өмнө мөрийтэй тоглоомонд донтож байсан гэдгээ ярьж байжээ.

Бруно Марс “Би тэр үед төлж чадахааргүй их өрөнд орж байсан. Гэвч тэд (казино) хамгийн хүнд хэцүү үед минь мөнгөө нэхэн дарамталж байсан” хэмээн мөрийтэй тоглоомд донтох аюулын талаар анхааруулж байсан удаатай.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллахыг НАСА-гийн тэргүүн уриаллаа
02024-4-24 17:59
Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
02024-4-24 15:40
Ямар автомашин унадаг хүн ямар харагддаг болохыг ерөнхийлсөн зургийг хиймэл оюун ухаанаар боловсруулжээ
52024-4-24 13:01
Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана
02024-4-24 11:16
“Фүкүшима-1”-ийн цэвэрлэсэн усыг асгах явцыг шалгаж эхэлжээ
02024-4-24 11:13
Ази тив дэх далайн гадаргын усны хэм дэлхийн дунджаас гурав дахин хурдан нэмэгдэж байна
22024-4-24 6:28