Хятадын ДНБ 5.3 хувиар өсжээ
4 сарын 16. 12:491

Оны эхний улиралд Хятадын эдийн засгийн өсөлт урьдчилан таамаглаж байснаас илүү өндөр үзүүлэлттэй гарлаа.

Хятадын Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр, дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 5.3 хувиар өссөн байна. Энэ нь эдийн засагчдын дунд явуулсан “Ройтерс” агентлагийн санал асуулгаар дэвшүүлж байсан өсөлтийн таамаглалаас /4.6 хувь/ давсан үзүүлэлт болжээ. Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 5.2 хувиар өсөж байсантай харьцуулахад ахисан байна.

Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерийн индекс /PMI/ сүүлийн зургаан сарын хугацаанд анх удаа өссөнийг өнгөрсөн сард танилцуулсан албан ёсны судалгаа харуулсан юм. Түүнчлэн Caixin/S&P-ийн үйлдвэрлэлийн PMI индекс ч мөн адил гадаадын зах зээлд эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн нэг жил гаруйн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

Хятад улс энэ онд эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэх зорилт тавьсан бол хэрэглэгчдийн болон бизнесийн итгэл сул хэвээр байгаагаас гадна үл хөдлөх хөрөнгийн салбар уналтад ороод байгаа тул олон шинжээч уг зорилтыг амбицтай гэж үзэж байв.

Эрх баригчид энэ онд банкны зээл олголтыг нэмэгдүүлэхийн тулд хүүг бууруулж, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор төв засгийн газрын зардлыг өсгөжээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
202.21.109.12
   /
4 сарын 18. 9:24

Сайн байна.

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Дэлхийн цэргийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-4-22 10:24
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02