2024/04/15: Тойм мэдээ
4 сарын 16. 10:232

НҮБ-ын тэргүүн хүлээцтэй байхыг уриаллаа

Сири дэх Ираны Консулын газар луу довтолсон явдалтай холбогдуулан Ираны тал Израил руу хариу цохилт өгсний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дээд зэргээр хүлээцтэй байхыг ням гарагт уриалав.

"Формула-1" уралдааны 2025 оны хуваарийг танилцуулжээ

Нийт 24 уралдаан болох 2025 оны улирал гуравдугаар сарын 16-ны өдөр Австралийн Гран-При тэмцээнээр эхэлж, 12 дугаар сарын 7-нд Абу-Дабид өндөрлөх ажээ.

Германы Канцлер О.Шольц Хятадад айлчилж байна

О.Шольц тус хот дахь "Бош" компанийн устөрөгчийн хөдөлгүүрийн үйлдвэрт зочилж, оюутнуудтай хот төлөвлөлтийн талаар ярилцахаар төлөвлөсөн байна. Түүний айлчлалын хөтөлбөрт мөн Чунчин хотын Коммунист намын нарийн бичгийн дарга Юань Жяжунтай хийх уулзалт, Хөх мөрнөөр завиар хийх аялал багтсан байна.

АНУ, Их Британи улсууд Оросын зэс, никель, хөнгөн цагааны импортыг хоригложээ

АНУ, Их Британи улсууд ОХУ-ын дайны санхүүжилтийн эх үүсвэрт дарамт үзүүлэх зорилгоор тус улсын хөнгөн цагаан, зэс, никелийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ираны дайралттай холбоотой асуудлаар хуралдана

Израил руу хийсэн Ираны дайралтыг зэмлэн буруушааж, тус улсын Хувьсгалт гвардын корпусыг террорист байгууллага гэж зарлах хүсэлтийг Израилын талаас тавьсны дараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл уг асуудлаар ням гарагт хуралдах шийдвэрийг гаргажээ.

"Байер" түүхэндээ анх удаа Германы аварга болжээ

Германы хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аварга баг дөрөвдүгээр сарын 14-ний ням гарагт хугацаанаасаа өмнө тодорлоо. Тодруулбал, Бундеслигийн 29-р тойргийн тоглолтод "Байер Леверкузен" баг талбайдаа "Вердер Бремен"- ийг 5:0-ээр буулган авснаар аваргын болзлыг хангажээ.

М.Алекна зээрэнцэг шидэлтийн дээд амжилтыг шинэчиллээ

Литвийн тамирчин Миколас Алекна ням гарагт буюу өчигдөр хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн төрөлд хамгийн удаан хадгалагдсан дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр 74.35 метр зайд зээрэнцэг шидсэнээр 38 жил орчмын өмнө тогтоож байсан дээд амжилтыг эвджээ.

Ойрх Дорнод дахь хурцадмал байдлаас үүдэн олон улсын зах зээлд криптовалютын ханш уналаа

CNBC сувгаас мэдээлснээр ням гарагийн үүрээр нэгж биткоины үнэлгээ 70,000 ам.доллар байсан ч Иран улсын Израил руу хийсэн дайралтын дараагаар нэгж биткоины үнэлгээ 62,000 ам.долларт хүрчээ.

Япон залуус өндөр цалингийн төлөө хилийн чанадыг зорих нь ихэсжээ

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 13-ны өдөр мэдээлснээр, Японы аж ахуй нэгжүүд энэ улиралд цалинг дээд хэмжээнд хүртэл нэмэгдүүлээд байгаа ч хилийн чанадыг зорин ажиллах залуусын тоо улам нэмэгдэх болсон талаар онцолжээ. Учир нь бодит цалингийн хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрч буурснаас гадна иенийн ханш суларсан зэрэг нь үүний гол шалтгаан хэмээн дурдаж болох юм.

Nike компанийн гүйцэтгэх захирал шинэ загвар гаргахгүй байгаа шалтгаанаа ийн тайлбарлажээ

Ноён Донахогийн хэлснээр, “Ерөнхийдөө бол Zoom-ээр дүрс бичлэг бүхий уулзалт хийх үеэр шинэ, шинэлэг санаа гаргаж, зоримог загвар бүхий гутлыг урлана гэдэг үнэхээр хэцүү юм” гэжээ.

OpenAI компани Ази дахь анхны оффисоо Токиод нээжээ

АНУ-д төвтэй “OpenAI” компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман Японы Ерөнхий сайд Кишида Фүмиотой өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Токиод уулзаж, тус улсад оффис байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.

Хонконгт криптовалютаар арилжаа хийх зөвшөөрөл олгожээ

Хонконгийн Үнэт цаас, фьючерс хэлцлийн хорооноос (SFC) хөрөнгийн биржид бүртгэлтэй биткойн, этериум криптовалют арилжааны сангуудад /ETF/ үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ. Ингэснээр Хонконг нь Ази тивд ийм төрлийн арилжаа явуулахыг зөвшөөрсөн анхных хот болж байна.

Төв Ази, Персийн булангийн орнууд түншлэлээ бэхжүүлнэ

“Энэхүү уулзалт нь стратегийн хувьд чухал хоёр бүс нутаг болох Төв Ази ба Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх гэсэн бидний эв санааны нэгдэл, тууштай байдлын тод нотолгоо юм” гэж Узбекистаны Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов уулзалтыг нээж үг хэлэхдээ онцоллоо.

Хиймэл хиртэлт үүсгэх замаар Нарыг судална

Европын сансар судлалын агентлаг Нарыг судлах "Proba-3" хэмээх шинэ хөтөлбөрөө танилцуулжээ. Хөтөлбөрийн зорилго нь хиймэл хиртэлт үүсгэх замаар Нарыг судалж, илүү их мэдээллийг цуглуулах явдал юм.

“Парис-2024” Олимпын галыг маргааш асаана

2020 оны Токиогийн Олимп, 2022 оны Бээжингийн Олимпын гал асаах ёслолыг “Ковид-19” цар тахлын улмаас цомхон хүрээнд зохион байгуулж байсан бол энэ удаагийн ёслолыг цар тахал дэгдсэнээс хойш анх удаа үзэгчдийг оролцуулан явуулах гэж байна.

“Тесла” Энэтхэгийн компанитай хагас дамжуулагч нийлүүлэх гэрээ байгуулжээ

Америкийн “Тесла” компани Энэтхэгийн “Тата Электроникс” компанитай хагас дамжуулагч худалдан авах стратегийн гэрээ байгуулжээ. Энэ тухай Энэтхэгийн “Экономик Таймс” сонин албаны хүмүүсийн мэдээллийг эш татан мэдээлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
test
66.181.179.50
   /
4 сарын 17. 15:20

alert('test')

DR. ADITY
129.205.113.173
   /
4 сарын 16. 13:44

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Дэлхийн цэргийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-4-22 10:24
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02