Газрын тосны үнэ 90 доллароос давжээ
4 сарын 12. 15:200

Сири дэх Ираны ЭСЯ-ны байранд Израилын талаас өгсөн байж болзошгүй агаарын цохилтод хариуг нь барина гэдгээ Ираны тал мэдэгдсэн нь газрын тосны нийлүүлэлт тасалдахад хүргэж магадгүй байна. Ойрхи Дорнодод хурцадмал байдал ийнхүү даамжирснаар энэ өглөөний арилжаа эхлэх үед газрын тосны үнэ өсжээ.

Тодруулбал, Брент маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 34 цент буюу 0.38 хувиар өсөж, нэг торх нь 90.08 ам.доллар болсон бол АНУ-ын WTI маркийн газрын тосны үнэ 44 центээр /0.51 хувь/ өсөж, 85.45 доллар болжээ.

Дөрөвдүгээр сарын 1-нд Израилынх байх магадлалтай байлдааны онгоцууд Дамаск дахь Ираны элчин сайдын яамыг бөмбөгдсөний дараа Ираны тал "өшөө авна" гэж мэдэгдсэн нь Газын зурвасын дайны улмаас бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг улам даамжруулж байна.

Израилын тал уг хэрэг явдлын хариуцлагыг хүлээгээгүй боловч Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи лхагва гарагт Израил уг халдлагыг үйлдсэнийхээ төлөө “шийтгүүлэх ёстой” гэж мэдэгджээ.

Ираны тал Израил руу дайралт хийнэ гэж АНУ таамаглаж байгаа боловч энэ нь Вашингтоныг дайнд татагдан ороход хүргэхүйц тийм ч ноцтой биш гэж АНУ-ын холбогдох албаны төлөөлөгч хэлсэн байна. Ираны эх сурвалжийн мэдээлснээр, Техраны эрх баригчид хурцадмал байдал даамжрахаас зайлсхийхийн тулд арга хэмжээ авахаа илэрхийлжээ.

Израилын тал Газын зурвас дахь дайнаа үргэлжлүүлж байгаагаас гадна бусад газарт өрнөж болзошгүй үйл явдалд бэлтгэлтэй байна гэж Ерөнхий сайд Беньямин Нетаньяху пүрэв гарагт мэдэгджээ.

“Геополитикийн эрсдэлүүд өндөр хэвээр байна” гэж ANZ Research судалгааны фирмийн мэдэгдэлд дурдаад, газрын тосны үнэ ойролцоогоор 19 хувиар өсөөд байгаад эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа, мөн ОПЕК+ бүтцэд багтдаг улс орнууд нийлүүлэлтээ танасан нь нөлөөлсөн гэж дүгнэжээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Дэлхийн цэргийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-4-22 10:24
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02