АНУ: Хөрөнгөтнүүд хоёрдогч паспорттой болох нь олширчээ
4 сарын 11. 17:320

АНУ дахь чинээлэг гэр бүлийн гишүүд хоёрдогч улсаас иргэншил хүсэж, хоёрдогч болон гуравдагч паспорттой болох нь олширчээ. Улмаар судалгаанаас үзвэл АНУ-ын иргэд эл үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт бичигдэх болсон байна. “Хэнли энд Партнерс” хуулийн фирмээс тайлбарлаж байгаагаар америкчууд тийн паспорт цуглуулах болсон нь тэд болзошгүй эрсдэлээ сэргийлж буй хэрэг гэсэн юм. Учир нь АНУ-д ямар нэг зүйл тохиож, иргэд нь дүрвэх шаардлага тулгарваас хоёрдогч паспорттой иргэд тухайн улс руугаа шилжин суурьшихад ямар нэг асуудал үүсэхгүй билээ.

Тийнхүү судалгаагаар чинээлэг америкчууд хоёрдогч паспортыг ямар, ямар улсаас түлхүү хүсэж байгааг тодруулахад Португали, Малт, Грек, Итали улсууд тэргүүлжээ. Эдгээрээс хамгийн түгээмэл нь Португали улс бөгөөд америкчууд юуны учир Португалийг тийн өргөнөөр сонгож буйг тодруулбаас, тэдний “Алтан виз”-ий хөтөлбөр гадаадын иргэдийг ихээр татаж буй гэнэ. Учир нь эл визийг хүсэгчид тухайн визтэй байхад Европын орнуудаар чөлөөтэй аялах боломжтой ба визийг хүсэхэд ердөө 500,000 еврогийн хөрөнгийг тус улс дахь хувьцааны зах зээл эсхүл компанид оруулах хэрэгтэй ажээ.

Урьдчилсан тооцоогоор энэ онд саятнуудын шилжих хөдөлгөөн хамгийн ихээр өсөх бөгөөд америк саятнуудаас л гэхэд 128,000 хүн өөр улсад шилжин суурьших гэнэ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Дэлхийн цэргийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-4-22 10:24
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02