Норвеги улс батлан хамгаалахын төсвөө 600 тэрбум кроноор нэмэгдүүлэхээр шийджээ
4 сарын 10. 2:530

Ассошиэйтед Пресс болон бусад хэвлэл мэдээллийн агентлагуудын орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлснээр, Норвеги улс ОХУ-ын цэрэг армийн сүрдүүлэгт бэлтгэх зорилгоор 2036 он гэхэд батлан ​​хамгаалахын зардлаа 600 тэрбум кроноор нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг онцолжээ. Украины дайн үргэлжилж байгаагаас гадна АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп засгийн эрхэнд эргэн ирэх магадлал нэмэгдэж байгаа энэ үед Европын орнууд зэвсэглэлээ өргөжүүлэхэд ихээхэн анхаарч байна хэмээн зарим шинжээчид үзэж байна.

Тодруулбал Норвегийн ерөнхий сайд Йонас Гар Стере ирэх 12 жилийн хугацаанд батлан ​​хамгаалахын зардлаа 600 тэрбум кроноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдээд "Энэ бол түүхэнд тэмдэглэгдэхүйц өсөлт" хэмээн цохон тэмдэглэв. Ингэснээр тус улсын батлан ​​хамгаалахын нийт зардал 2036 онд 1.624 их наяд кронд хүрэх төлөвтэй байгаа юм. Ерөнхий сайд Стере батлан ​​хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх энэхүү зорилтын хүрээнд хамгийн багадаа таван шинэ фрегат болон шумбагч онгоц зэргийг худалдаж авахаас гадна Норвегийн түүхэнд анх удаа алсын тусгалтай агаарын довтолгооноос хамгаалах системийг бүтээн байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Ерөнхий сайд Стере батлан ​​хамгаалахын зардлыг ийнхүү нэмэгдүүлэх болсон нь аюулгүй байдлын орчин муудсантай холбоотой хэмээн онцолжээ. Тэрээр “Аюулгүй байдлын энэхүү шинэ бөгөөд хүнд орчинд бидний зорилтод нийцсэн хамгаалалт хэрэгтэй байна. Аюулгүй байдлын орчин тааламжгүй болж байгаа энэ үед бид батлан ​​хамгаалахын салбар болон болзошгүй гэнэтийн нөхцөл байдалд зарцуулах зардлаа нэмэгдүүлж, үүнд анхаарал хандуулах шаардлагатай байна” гэв. Тэрээр үргэлжлүүлэн "Норвеги улс хэнд ч аюул занал учруулахгүй, НАТО ч мөн адил. Гэхдээ бид хямрал, дайны үед өөрсдийгөө хамгаалах чадвартай байх ёстой” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. Батлан ​​хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх шийдвэрийг дотоод хүчин зүйл, холбоотнууд дотроосоо гэхээс илүүтэйгээр гадаад хүчин зүйлд тулгуурлан гаргасан аж.

Тус улс цэргийн хүчээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа өмнө нь зарлаж байсан удаатай. Тодруулбал өнгөрөгч 2-ны өдөр Норвеги улс хугацаат цэргийн албанд татдаг цэргийн тоо одоогийн байдлаар 9000 байгааг 13500 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлаж байсан билээ. Норвеги улс нь цэргийн алба хаах боломжтой залуусын зөвхөн тодорхой хэсгийг л сонгож цэргийн алба хаалгадаг цэрэг татлагын сонгон шалгаруулалтын тогтолцоог хэрэгжүүлдэг юм. Мөн өдөр ерөнхий сайд Стере энэхүү шийдвэрийнхээ хүрээнд армийг нэг бригадаас гурван бригад болгон өргөжүүлнэ гэж тайлбарлав.

Европын холбооны бусад гишүүн орнууд ч Трампыг засгийн эрхэнд эргэн ирэхэд бэлэн байхын тулд бэлтгэлээ базааж эхэлжээ. Энэ оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Трамп ялж, засгийн эрхэнд эргэн ирвэл НАТО-гийн үйл ажиллагаа ганхаж магадгүй гэх болгоомжлол улам бүр нэмэгдэж буйтай холбоотой. Тухайлбал Дани улсын хувьд 2026 оноос эхлэн эмэгтэйчүүдийг ч цэрэгт татдаг тогтолцоог батлан хамгаалахын салбартаа нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн сард зарласан. 2015 онд Норвеги, 2017 онд Швед улсууд эмэгтэйчүүдийг цэрэгт татах тогтолцоог нэвтрүүлснээс хойш ийнхүү Европын гурав дахь улс энэхүү тогтолцоонд нэгдэж буй нь энэ юм. Түүнчлэн сайн дураар цэргийн алба хаах тогтолцоотой Герман улс цэрэг татлагыг сэргээх талаар хэлэлцэж байгаа аж.

Эх сурвалж: Chosun

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Дэлхийн цэргийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-4-22 10:24
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02