Зимбабве долларын ханш “шалдаа буусны” улмаас ZiG гэх шинэ мөнгөн тэмдэгт гаргажээ
4 сарын 8. 9:452

Зимбабве улс инфляцын өсөлтийг давахын тулд ханш нь огцом унасан Зимбабве долларын (Z$) оронд шинэ мөнгөн тэмдэгт гаргажээ.

Тус улсын өдөр тутмын The Herald сонины орон нутгийн цагаар 6-ны мэдээлснээр, өмнөх өдөр нь Зимбабвегийн Төв банкны ерөнхийлөгч Жон Мушаябану "Зимбабвегийн алт" (ZiG) нэртэй шинэ мөнгөн тэмдэгтийг танилцуулах хэвлэлийн бага хурал хийсэн талаар онцолсон байна. ZiG нь 8-ны өдрөөс эхлэн ам.доллар, Өмнөд Африкийн ранд зэрэг бусад валютын хамтаар хэрэглээнд нэвтрэх ба ханш нь огцом унаад буй Зимбабве долларыг хэрэглээнээс халж буй аж.

Мөнгөн тэмдэгтийн ханш Төв банкны эзэмшиж буй гадаад валют болон алт, үнэт металлаар зохицуулагддаг билээ. Тэгвэл уг шинэ мөнгөн тэмдэгтийн нэг ам.доллартой харьцах ханш 13.56 ZiG байх гэнэ. Түүнчлэн мөнгөний шинэ бодлогын хүрээнд зээлийн хүүг 130 хувиас 20 хувь болгон эрс бууруулахаар шийджээ. "Энэхүү олон валютын хэрэглээний систем наанадаж 2030 он хүртэл үргэлжилнэ. Одоо хэрэглээнд байгаа Зимбабве долларыг дараагийн гурван долоо хоногийн дотор ZiG-ээр солино” хэмээн ноён Мушаябану дурдав.

2009 онд Зимбабве улсын инфляцын түвшин 200 сая хувиас давснаар мөнгөн тэмдэгт нь бараг ариун цэврийн цааснаас хямдхан үнэлэгдэх болсны улмаас ам.доллар зэрэг гадаад валютыг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж эхэлсэн юм. Тухайн үед тус улс 100 их наяд Зимбабве долларын дэвсгэртийг хүртэл гаргасан ч сүүлдээ өөрийн мөнгөн тэмдэгтээсээ татгалзахаас аргагүйд хүрч байв. Энэ шалтгааны улмаас Зимбабвегийн хуучин мөнгөн тэмдэгт нь дэлхийн мөнгөн тэмдэгт цуглуулагчдын дунд ихээхэн эрэлттэй болж байжээ. Тодруулбал, мөнгөн тэмдэгт цуглуулагчдын хүрээнд 100 их наяд долларын дэвсгэртийг "азын дэвсгэрт" гэж нэрлэдэг хэдий ч 2009 онд Зимбабве улсад энэ мөнгөөр ердөө гурван өндөг авч л хүрэлцдэг байв.

Арваад жилийн дараа буюу 2019 онд тус улс Зимбабве долларыг дахин хэрэглээнд нэвтрүүлж, ханшийг нь сэргээхийн тулд төрөл бүрийн арга хэрэглэсэн ч төдийлөн амжилттай болж чадаагүй юм. Зимбабве доллар энэ онд албан ёсны валютын зах зээл дээр бараг 80 хувиар үнэ цэнээ алдаж, дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй хоёр дахь валют болсон байна. Нөгөөтэйгүүр, мөнгөн тэмдэгтийн ханш огцом унасны улмаас Зимбабвегийн инфляц өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 26.5 хувь байсан бол энэ оны нэгдүгээр сард 34.8 хувь, хоёрдугаар сард 47.6 хувь, гуравдугаар сард 55.3 хувь болж өсжээ.

"Одоогоор зах зээл дээрх гүйлгээний 85 орчим хувь нь ам.доллароор хийгдэж байгаа ч бид үндэсний мөнгөн тэмдэгтийг алга болгохгүйн тулд хичээн ажиллаж байна” хэмээн ноён Мушаябану цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
2
0
2
4
3
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Zorig
66.181.188.43
   /
4 сарын 11. 17:10

Manaih ch gesen;ALT,ZES,URAN geed baihgui yum alga edneeree batalgaajuulaad huuchin 1$=5 tugrug...gej

202.55.188.125
   /
4 сарын 9. 22:48

Мөнгөний гахай ц. эби

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Дэлхийн цэргийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-4-22 10:24
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02