Ази, Номхон далайн бүсэд байгалийн гамшгаас 65 тэрбум долларын хохирол учирчээ
4 сарын 4. 17:020

Ази, Номхон далайн бүс нутагт 2023 онд байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээ 65 тэрбум ам.долларт хүрч өссөн бөгөөд үүнд Хятадад болсон үер, Энэтхэгт болсон ган гачиг голлон нөлөөлсөн гэж Их Британи-Америкийн “Аон” даатгалын компанийн саяхан гаргасан тайланд дурджээ.

Нийт хохирлын дөнгөж 9 хувь буюу 6 тэрбум ам.долларыг даатгалд хамруулсан байсан нь XXI зууны дундаж үзүүлэлт болох 15 тэрбум доллараас бага байна. Тайланд бичсэнээр, Ази, Номхон далайн бүс нутагт үерийн гамшиг дөрөв дэх жилдээ дараалан хамгийн их хохирол учруулсан бөгөөд 2023 онд учирсан нийт хохирлын 64 гаруй хувийг эзэлжээ. 2010 оноос хойш үерийн улмаас учирсан хохирлын хэмжээ жил бүр 30 тэрбум доллароос давж байна.

Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудаас Хятад улс үерийн улмаас хамгийн их буюу 32.2 тэрбум долларын хохирол амссан нь нийт хохирлын талаас илүү хувийг эзэлж байна. Түүнчлэн Хонконг, Өмнөд Солонгос, Энэтхэг, Пакистанд мөн үер болж, хур тунадас их хэмжээгээр орсон байна. Ялангуяа Өмнөд Азид үерийн улмаас 2900 орчим хүн амиа алджээ.

Тайланд мөн агаарын температур нэмэгдэж, урьдчилан тооцоолсноос хэт халж, Хятад, Энэтхэгт ган гачиг нүүрлэснийг онцолсон байна. “Аон” компанийн мэдээлснээр, хэт халалт нь хамгийн аминд халтай аюулуудын тоонд ордог боловч түүнтэй холбоотой эрсдэлүүд нь даатгалын салбарт “сохор бүс” байсаар иржээ.

Мөн өнгөрсөн 10 дугаар сард Афганистаны Херат муж, 12 дугаар сард Хятадын Ганьсу мужид болсон хүчтэй газар хөдлөлтүүдийн улмаас 1500 орчим хүний амь нас хохирч, 200 мянга гаруй байшин барилга эвдэрч сүйдсэний дараа хохирлын хэмжээ улам ихэссэн гэж даатгалын компани мэдэгдсэн байна.

“Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын эрс тэс нөхцөл үүсэж байгаа тул бизнес эрхлэгчид уур амьсгалын эрсдэлийн шууд болон шууд бус нөлөөллийг тооцох шаардлагатай болж байна” гэж “Аон” компанийн Ази, Номхон далайн бүсийн давхар даатгал хариуцсан гүйцэтгэх захирал Жорж Аттард хэлэв.

Хэдийгээр уур амьсгалын өөрчлөлт нь бизнес эрхлэгчдэд учирч болзошгүй эрсдэлүүдийн эхний аравт багтдаггүй боловч бизнес саатах, зах зээлийн чиг хандлага өөрчлөгдөх, нийлүүлэлтийн сүлжээнд тасалдал үүсэх, зохицуулалт өөрчлөгдөх зэргээр шууд нөлөөлдөг гэдгийг тэрбээр онцоллоо.

Дэлхийн хэмжээнд байгалийн гамшигт үзэгдлүүд 2023 онд 380 тэрбум долларын хохирол учруулсан нь XXI дүгээр зууны дунджаас 22 хувиар өссөн үзүүлэлт болсныг тайланд мөн дурджээ.


Эх сурвалж: CNBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Дэлхийн цэргийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-4-22 10:24
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02