АНУ, Калифорни: Түргэн хоолны газрын ажилчдын цалингийн доод хэмжээ цагт 20 доллар болжээ
4 сарын 3. 18:080

Цалин багатай түргэн хоолны газрын ажилтнуудын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн шинэ хууль батлагдсанаар даваа гаргаас эхлэн тэдний цалин хөлсний доод хэмжээ Калифорни муж улсад цагийн 20 доллар болж нэмэгдлээ.

Энэ нь амьжиргааны өртөг өндөртэй гэдгээрээ алдартай тус муж улсад юмны үнийг улам өсгөж магадгүй юм.

Тус муж улсад 500 мянга гаруй хүн түргэн хоолны салбар ажилладаг бөгөөд тэдний ихэнх нь гэр бүлээ тэжээхийн тулд ажил хийдэг насанд хүрсэн хүмүүс гэдгийг Калифорнийн эрх баригчид хүлээн зөвшөөрснөөр дээрх хуулийг баталжээ.

Цагаач иргэд ч мөн тус салбарт ажилладаг бөгөөд тэдний нэг болох Ингрид Вилорио 2019 онд АНУ-д ирсэн даруйдаа McDonald's-д ажилд орсон гэнэ. Тэрбээр өнгөрсөн жилийг хүртэл түргэн хоолны газарт бүтэн цагаар ажилладаг байсан бол одоо Jack in the Box-д 8 цаг ажиллангаа хажуугаар нь цагийн ажил хийдэг ажээ.

Вилорио ярихдаа “цалин хөлс цагийн 20 доллар болж нэмэгдсэн нь үнэхээрийн сайн хэрэг. Хууль хурдан хэрэгжиж эхлээсэй гэж л хүсэж байна. Яагаад гэвэл би олон газарт өөр өөр ажил хийх шаардлагагүй болно" гэлээ.

Уг хуулийг түргэн хоолны франчайз эзэмшигчдийн холбоо ихээхэн дэмжсэн боловч хууль батлагдсанаас хойш Калифорнийн эдийн засгийн өсөлт удааширсан нь тэдэнд хүндээр тусч байгаа ажээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Калифорнид цалин хөлсний доод хэмжээг цагт 16 доллар болгож, өмнөхөөс хоёр дахин нэмэгдүүлсэн. Цалин огцом өссөнөөр ажил олгогчдын зардал нэмэгдэх тул ажилгүйдэл газар авах вий гэсэн болгоомжлол тухайн үед байлаа. Харин Беркли дэх Калифорнийн Их сургуулийн хөдөлмөрийн эдийн засгийн тэнхимийн профессор Майкл Рейх ярихдаа “цалин нэмэгдсэн боловч ажил эрхлэлт буураагүй болохыг тоо баримт харуулж байна” гэв.

Сүүлийн хоёр жил орчмын хугацаанд цалин урамшууллын асуудлаар түргэн хоолны газруудын эзэд ба үйлдвэрчний эвлэлүүдийн хооронд байнга маргаан дэгдэж байсан бол одоо шинээр баталсан дээрх хуулинд хоёр талын тохиролцоог маш нарийн тусгажээ.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Дэлхийн цэргийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-4-22 10:24
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02