Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 5 жилд 52 хувиар өсжээ
4 сарын 3. 17:560

Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн нийт хүчин чадал өнгөрсөн онд 3869 гигаватт-д хүрч, сүүлийн таван жилийн хугацаанд 52 хувиар өслөө гэж Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн /IRENA/ 2024 оны статистик тайланд дурджээ.

Улс орнууд байгаль орчинд сөрөг нөлөөтэй олборлодог түлшний хэрэглээнээс татгалзаж буй энэ үед дэлхий даяар цэвэр сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал өссөөр байна. Улмаар цахилгаан эрчим хүчний нийт хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь өнгөрсөн онд 43.2 хувьд хүрч, 2019 оныхтой харьцуулахад 8.6 хувиар өссөн байна.

Нарны эрчим хүч хамгийн их өсөлттэй байлаа

2019-2023 оны хооронд нарны цахилгаан станцууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн дундаас хамгийн их өсөлттэй байв. Тодруулбал, сүүлийн таван жилийн хугацаанд нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 138.5 хувиар өсөж 1419 гигаватт болсон бол салхин цахилгаан станцуудынх 2019 оныхоос 63.5 хувиар өсч 1017 гигаватт-д хүрчээ.

Мөн биомасс цахилгаан станцуудын хүчин чадал 2019 оноос 2023 он хүртэл 20 хувиар нэмэгдэж, 150 гигаватт болсон бол газрын гүний дулааны цахилгаан станцуудынх өнгөрсөн онд 15 гигаватт болж, 2019 оныхтой харьцуулахад 7.1 хувиар өссөн байна. Харин УЦС-ын хүчин чадал сүүлийн таван жилийн хугацаанд 6.4 хувиар нэмэгдэж, 1268 гигаватт-д хүрчээ.

Суурилагдсан хүчин чадал нь хамгийн бага хэмжээгээр өөрчлөгдсөн эх үүсвэр бол далайн эрчим хүч юм. Далайн давлагаа, далайн түрлэг, далайн салхи зэргээс бий болдог цахилгаан эрчим хүчний эх үүсвэр 0.2 хувийн өсөлттэй байлаа. Нийт 527 мегаваттын суурилагдсан хүчин чадалтай далайн эрчим хүчний төслүүдийн тал хувь нь Азид, 45 хувь нь Европт байдаг.

Сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал Азид хамгийн ихээр өслөө

Тайлант хугацаанд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлын өсөлт Азид хамгийн их буюу 74 хувьтай байсан бол Далайн орнуудад 56 хувиар, Европ тивд 37 хувиар тус тус нэмэгдсэн байна. Харин Хойд Америкт сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 36 хувиар, Өмнөд Америкт 29 хувиар, Африкт 23 хувиар өсжээ. Мөн сүүлийн таван жилд сүлжээнээс гадуурх сэргээгдэх эрчим хүчний нийт хүчин чадал 36 хувиар нэмэгдэж, 12 754 мегаватт болсон байна.


Эх сурвалж: Anadolu /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Дэлхийн цэргийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-4-22 10:24
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02