Азийн орнуудын эдийн засаг энэ онд 4.5 хувиар өснө гэж таамаглажээ
3 сарын 26. 18:330

Азийн орнуудын Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт энэ онд 4.5 хувьд хүрэх төлөвтэй байна. Ийм таамгийг Хайнань мужид эхэлж буй Боаогийн чуулга уулзалтын эхний өдөр нийтэлсэн “Азийн эдийн засгийн хэтийн төлөв ба интеграцын ахиц дэвшил- 2024” тайланд дэвшүүлжээ.

Ази-Номхон далайн бүсийн улсууд "гадны сорилт бэрхшээлийг үл харгалзан хөгжсөөр байх болно. Өнгөрсөн онд эдгээр улсын хөгжлийн инерцийн үзүүлэлт 4.3 хувь байсан" гэж тайланд дурджээ. Азийн орнуудын эдийн засаг харьцангуй хурдацтай өсөх төлөвтэй байгааг онцолсон байна.

2002 оноос хойш тогтмол болж буй Боаогийн чуулга уулзалтыг БНХАУ-ын Засгийн газар 2001 онд анх зохион байгуулж байв. 30 орчим улс оролцож буй (Ази, Номхон далайн бүс нутгийн улсууд) энэхүү чуулга уулзалт энэ онд гуравдугаар сарын 26-29-ний өдрүүдэд "Ази ба дэлхий: Нийтлэг сорилт, нийтлэг хариуцлага" уриан дор болно.

"Дорнын Давос" гэгддэг уг чуулганы үеэр чухал гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурж, Ази болон бусад бүс нутгийн бизнес эрхлэгчид, засгийн газрын төлөөлөгчид байр сууриа нэгтгэдэг. Хятадын эрх баригчид чуулга уулзалтын энэхүү талбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, олон улсын харилцааг эрчимжүүлэн бэхжүүлэхэд тустай зөөлөн дипломат ажиллагааны үр дүнтэй хэрэгсэл гэж үздэг.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Дэлхийн цэргийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-4-22 10:24
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02