Криптовалютын худалдаа, олборлолтыг хориглосон Хятад улс уг салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дэлхийд 4-рт жагсжээ
3 сарын 20. 2:400

Хятадын эрх баригчдын зохицуулалтыг үл харгалзан өнгөрсөн онд Хятадын криптовалютын хөрөнгө оруулагчид 1.15 тэрбум ам.долларын ашиг олсон гэх тооцоо гарчээ.

Хонконгийн South China Morning Post сонин 17-ны өдөр блокчейн судалгааны Chainalysis компанийн судалгааны үр дүнгээс иш татан энэ тухай мэдэгдэв.

Хятадуудын криптовалютын хөрөнгө оруулалт цар хүрээгээрээ АНУ, Их Британи, Вьетнамын дараа дэлхийд 4-р бичигдсэн нь өмнөх жилээс (2021) өссөн үзүүлэлт болсон байна.

Тус мэдээнд дурдсанаар эрх баригчдын зүгээс авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын “цоорхойг” ашиглан эх газрын Хятадын хөрөнгө оруулагчид криптовалютын салбарт идэвхтэйгээр хөрөнгө оруулсаар байгаа болохыг онцлов.

Үйл явдлыг эргэн сануулахад Хятадад криптовалютын худалдаа болон олборлолтыг 2021 оноос хойш хориглосон боловч хөрөнгө оруулагчид биржийн бус зах зээл эсвэл албан бус гүйлгээгээр дамжуулан арилжаа хийх боломж одоог хэр нь нээлттэй байгаа юм. Нэмж дурдахад эрх баригчдын хувьд зөвхөн эх газрын Хятад дахь виртуаль валютын худалдаа, олборлолтыг хязгаарласан хэр нь Хонгконгийг "виртуал валютын төв" болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Үүний зэрэгцээ, өнгөрсөн онд дэлхийн криптовалютын салбарын нийт хөрөнгө оруулагчдын ашиг 37.6 тэрбум ам.долларт хүрсэн нь 2021 онд 159.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж байсантай харьцуулахад мэдэгдэхүйц буурсан хэрэг байв. Гэсэн хэдий ч 2022 онд 127.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байсантай харьцуулахад маш хурдацтай сэргэж буй явдал хэмээн үнэлж болох юм.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
ОУЭА: Дэлхийн цахилгаан автомашины борлуулалт энэ онд 20 хувиар өснө
02024-4-25 8:16
Иенийн ханш сүүлийн 34 жилийн хамгийн доод цэгтээ хүрчээ
02024-4-24 6:31
ДНБ-ий хэмжээгээрээ Германд гүйцэгдээд буй Япон удахгүй Энэтхэгийн хойно бичигдэх нь ээ
02024-4-23 17:35
Дэлхийн цэргийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-4-22 10:24
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
02024-4-18 13:02