Японы Ерөнхий сайд милитаризмын бэлгэ тэмдэ Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ
4 сарын 22. 10:330

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Азийн зарим улс орны хувьд милитаризмын бэлгэ тэмдэгт тооцогддог шинто шашны Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ.

Тэрбээр Японы мөнх ногоон сакаки модны мөчрийг туузаар чимэглэсэн "масакаки" гэдэг өргөлийг сүмийн хаврын тахилга эхэлснийг тохиолдуулан илгээсэн бөгөөд уг сүмд өөрийн биеэр очихыг тэвчжээ. Харин Эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Шиндо Ёшитака сүмд биечлэн очсон байна.

Японы Ерөнхий сайд нараас 2013 оны 12 дугаар сард Абэ Шинзо тус сүмд биечлэн очиж байсан бөгөөд тухайн үед Азийн орнууд тэр дундаа Хятад, Өмнөд Солонгост шүүмжлэл дагуулж байв. А.Шинзо 2020 оны намар огцорсныхоо дараа дахин энэ сүмд мөргөл үйлдсэн юм.

Ясүкүни сүмд XIX зууны дунд үеэс хойш дайны талбарт амь үрэгдсэн Японы бүх цэргийн нэрсийн жагсаалтыг хадгалдаг бөгөөд тэдний дунд Дэлхийн II дайны дараах олон улсын шүүхэд дайны гэмт хэрэгтнээр ял шийтгүүлсэн хүмүүсийн нэрс байдаг. Тиймээс уг сүмд Японы албаны хүмүүс очих, өргөл барьц өргөх бүрд Дэлхийн II дайны үед Японы түрэмгийлэлд өртөж байсан Хятад, Өмнөд Солонгос зэрэг Азийн улс орнууд уг үйлдлийг Японы түрэмгийллийг зөвтгөсөн үйлдэл гэж үзэн эсэргүүцсээр иржээ.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05