Э.Макрон Олимпын үеэр эвлэрэл тогтоохыг зорьж байна
4 сарын 16. 12:461

Парист болох Олимпын наадмын үеэр Украины эсрэг Оросын дайн, Ойрхи Дорнод, Судан дахь байлдааны ажиллагаа зэрэг цэргийн мөргөлдөөнүүд зогсоно гэж найдаж байгаагаа Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон илэрхийлжээ.

Тэрбээр дөрөвдүгээр сарын 15-ны даваа гарагт Францын хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа, удахгүй болох зуны Олимпын наадмын үеэр "Олимпын эвлэрлийг тогтоохын тулд чадах бүхнээ хийхээр" төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

"Бид Олимпын үеэр эвлэрэл тогтоох талаар ажиллахыг зорьж байна. Миний хувьд энэ бол олон түнштэйгээ яриа хэлцээ хийх боломж гэж бодож байна" гэж тэрбээр хэлээд БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс энэ асуудалд өөрийн нөлөөгөө ашиглахыг хүсэх бодолтой байгаагаа нэмж дурдсан байна. "Хятадын удирдагч хэдхэн долоо хоногийн дараа Парист ирнэ, би түүнээс надад туслахыг хүсэх болно" гэж Э.Макрон онцолжээ.

Үүний сацуу тэрбээр 2024 оны Олимпын наадам болохоос яг 100 хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа, Олон улсын Олимпын хорооноос Оросын тамирчдад төвийг сахисан статус олгох шийдвэрийг дэмжиж, "шударга шийдвэр" гэж мэдэгджээ. "ОХУ-ыг уриагүй, удирдагчийг нь урих боломжгүй. Гэхдээ Оросын тамирчид төрийн дуулал, далбаагүйгээр тэмцээнд оролцоно" гэж тэрбээр хэллээ.

Парис хотын дарга Анн Идальго Орос, Беларусийн тамирчдыг Олимпын наадамд оролцуулахыг эсэргүүцсэн юм. Олон улсын Олимпын хорооноос мэдээлснээр, Оросын 40 орчим тамирчин Олимпын наадамд оролцож магадгүй байна. Энэ асуудлаарх эцсийн шийдвэрийг олон улсын спортын холбоод гаргана. ОУОХ-ноос Орос, Беларусийн тамирчдыг Олимпын ёслолын жагсаалд оролцохыг хориглосон юм.

Парис хотноо Зуны Олимпын наадам долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд болно.


Эх сурвалж: APF /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITY
129.205.113.173
   /
4 сарын 16. 13:44

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Сири дэх Америкийн цэргийн бааз руу Иракаас пуужин харважээ
02024-4-22 14:50