Доналд Трампыг шүүх шүүх хурал эхэлжээ
4 сарын 16. 10:290

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал даваа гарагт эхэлж, тангарагтны шүүгчдийг сонгон шалгаруулах үйл явц эхэлжээ.

Нийт 50 гаруй тангарагтны шүүгчийг шударга байж чадахгүй хэмээн хэлсэнтэй нь холбогдуулан чөлөөлсөн байна. Боломжит тангарагтны шүүгчдийг улс төрийн үзэл бодлыг нь илтгэх асуултуудаар дамжуулан маргааш үргэлжлүүлэн шалгах ажээ. Улмаар Нью-Йоркийн 12 төлөөлөл, зургаан орлогчоос бүрдсэн багийг сонгоно.

Д.Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өмгөөлөгчөөрөө дамжуулан насанд хүрэгчдийн киноны жүжигчин Сторми Дэниелст дуугүй байсных нь төлөө 130 мянган ам.доллар өгсөнтэй холбоотой санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн зэрэг 34 зүйл ангиар буруутгаж байгаа юм. Харин Д.Трамп өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр иржээ.

Д.Трампын хувьд АНУ-ын түүхэнд эрүүгийн хариуцлагад татагдсан анхны ерөнхийлөгч асан болж байгаа юм. 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших магадлал өндөр байгаа үед түүний эсрэг үүсгэсэн дөрвөн эрүүгийн хэргийн нэг нь энэ юм. Гэхдээ энэ нь сонгуулийн өмнө тангарагтны шүүхтэй тулгарах цорын ганц хэрэг байж магадгүй байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол дээд тал нь дөрвөн жилийн шоронд хоригдох ял авч магадгүй боловч шоронд суухаас зайлсхийж торгууль төлөх боломжтой байна.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47