Ойрх Дорнод дахь хурцадмал байдлаас үүдэн олон улсын зах зээлд криптовалютын ханш уналаа
4 сарын 15. 14:550

Ойрх Дорнодод үүсээд буй хурцадмал байдлаас үүдэн олон улсын криптовалютын зах зээлд биткоин хийгээд бусад криптовалютын ханш эрчимтэй унажээ.

Улмаар өнгөрөгч ням гарагийн өглөөний байдлаар нэгж биткоины үнэлгээ даруй 8 хувиар буурсан байна.

CNBC сувгаас мэдээлснээр ням гарагийн үүрээр нэгж биткоины үнэлгээ 70,000 ам.доллар байсан ч Иран улсын Израил руу хийсэн дайралтын дараагаар нэгж биткоины үнэлгээ 62,000 ам.долларт хүрчээ. Гэсэн хэдий ч биткоины ханш нь ням гарагийн орой гэхэд сэргэж, нэгжийн үнэлгээ нь 64,000 ам.долларт хүрсэн бол бусад криптовалютын ханш төдийлөн сэргээгүй байна. Биржүүд хийгээд ажиглагчдын хэлж байгаагаар бусад коины нэгжийн үнэлгээ 10 хүртэлх хувиар буурсан бөгөөд эфериум зэрэг коины борлуулалт тун өндөр байжээ.

Үйл явдлын хүрээнд биткоин хийгээд бусад коины ханшийг танилцуулбал, энэхүү мэдээг бэлтгэх мөчид, нэгж биткоины үнэлгээ 66,300.42 ам.доллар байгаа бол нэгж эфериумын үнэлгээ 3,246.59 ам.доллар байна.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55