Германы Канцлер О.Шольц Хятадад айлчилж байна
4 сарын 15. 10:410

Германы Канцлер Олаф Шольц Хятадад хийх гурван өдрийн айлчлалаа 32 сая орчим хүн амтай Чунчин хотоос өчигдөр эхлүүллээ.

О.Шольц тус хот дахь "Бош" компанийн устөрөгчийн хөдөлгүүрийн үйлдвэрт зочилж, оюутнуудтай хот төлөвлөлтийн талаар ярилцахаар төлөвлөсөн байна. Түүний айлчлалын хөтөлбөрт мөн Чунчин хотын Коммунист намын нарийн бичгийн дарга Юань Жяжунтай хийх уулзалт, Хөх мөрнөөр завиар хийх аялал багтсан байна.

Даваа гарагт Германы Канцлерын айлчлал Шанхайн эдийн засаг, санхүүгийн төвд үргэлжилнэ. Тэрбээр мягмар гарагт Бээжинд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Чян нартай улс төрийн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

О.Шольцыг бизнесын салбарын 10 гаруй шилдэг удирдагчид дагалдан яваа бөгөөд тэдний дунд автомашин үйлдвэрлэгч "Мерседес-Бенц", "Бэ-Эм-Вэ", химийн үйлдвэрийн "БАСФ" компанийн гүйцэтгэх захирлууд багтжээ. Харин Европын хамгийн том автомашин үйлдвэрлэгч "Фольксваген" компанийн төлөөлөл энэ удаа ирээгүй байна.

О.Шольц 2021 оны 12 дугаар сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш Хятадад хийж буй хоёр дахь айлчлал нь энэ юм. Түүний 2022 оны 11 дүгээр сард хийсэн анхны айлчлал коронавирусний цар тахлын улмаас нэг өдөр үргэлжилж байсан бол энэ удаад гурван өдрийн айлчлал хийж байна.


Эх сурвалж: DPA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Сири дэх Америкийн цэргийн бааз руу Иракаас пуужин харважээ
02024-4-22 14:50