Латви: Украинд жил бүр ДНБ-ий 0.25 хувьтай тэнцэх хэмжээний цэргийн дэмжлэг үзүүлнэ
4 сарын 12. 10:120

Латви улс дайны байдалтай байгаа Украин улсад дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.25 хувьтай тэнцэх хэмжээний цэргийн дэмжлэгийг жил бүр олгох аюулгүй байдлын гэрээ байгуулжээ.

Энэ тухай Украины ерөнхийлөгч Володимир Зеленський нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн ба Латвийн ерөнхийлөгчтэй хоёр талын аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ мөн энэ үеэр цохон тэмдэглэсэн байна.

Латви улс энэхүү шийдвэрийнхээ хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна 10 жилийн хугацаанд цахим орчны аюулгүй байдлыг хангаж, мина устгах, нисгэгчгүй нисэх технологийг дэмжин ажиллах ба Украиныг НАТО-д элсэхэд туслах аж.

Ерөнхийлөгч Зеленський сүүлийн үед Балтийн тэнгис, Хар тэнгис, Адриатын тэнгисийн хөрш орнуудын зөвлөлдөх уулзалтад оролцож, агаарын довтолгооноос хамгаалах системийн дэмжлэг удаа дараа уриалсан билээ.

Украины дайн сунжирч буйн улмаас барууны орнуудын дэмжлэг багасаж байгаа энэ үед Украин улс зарим улс орнуудтай бие даасан аюулгүй байдлын гэрээ байгуулан зэвсэг, санхүүгийн дэмжлэг авч эхлээд байгаа юм.

Энэ оны нэгдүгээр сард Их Британиас эхлээд Герман, Франц, Итали, Канад, Нидерланд, Финланд, Дани улсууд аюулгүй байдлын гэрээ байгуулж, Украинд дэмжлэг үзүүлэхээ амласан байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47