Өмнөд Солонгосын сөрөг хүчний гол нам парламентад олонх боллоо
4 сарын 11. 12:390

Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин болох Ардчилсан нам /Тобуро/ нэг мандаттай 254 тойргийн санал хураалтын дүнгээр парламентад олонх болжээ.

Сонгуулийн төв хорооноос мэдээлснээр, саналын хуудасны 99.7 хувийг тоолж дууссаны дараах байдлаар тус нам 161 тойрогт ялсан бол Ерөнхийлөгчийн Ардын хүч нам 90 суудал авсан байна. Шинэ ирээдүй, Шинэ шинэчлэлийн нам, Дэвшилтэт нам тус бүр 1 мандат авлаа. Үндэсний ассамблейн 300 гишүүний 254-ийг нь нэг мандаттай тойргоос, үлдсэн 46 суудлыг нийт авсан саналын тоогоор нь намуудад хуваарилах бөгөөд санал хуудасны 95 хувийг тоолж дууссаны дараах байдлаар Ардчилсан нэгдсэн нам 13 суудал, Ард түмний ирээдүй нам 19 мандат авчээ. Саяхан байгуулагдсан “Солонгосыг сэргээн босгох” нам 12 суудлыг авч, үлдсэн хоёр суудлыг Шинэ шинэчлэлийн нам эзлэхээр боллоо.

2020 оны сонгуулиар Ардчилсан нам нийт 180 суудал, Иргэний хүч нам “дагуул намуудынхаа” хамт 103 суудлыг авч байв.


Эх сурвалж: Yonhap /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47