Ж.Байден оюутнуудын зээлийг өршөөх төлөвлөгөөгөө танилцуулжээ
4 сарын 10. 11:410

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийг өршөөх шинэ төлөвлөгөөгөө даваа гарагт буюу Дээд шүүх түүний эхний шийдвэрт хориг тавьснаас хойш жил хүрэхгүй хугацааны дараа танилцууллаа.

“Өнөөдөр дэндүү олон америкчууд, ялангуяа залуучууд коллежийн зэрэг авахын тулд дааж давшгүй өрөнд орж байна” гэж Ж.Байден Висконсин муж улсын Мадисон хотод зочлох үеэрээ хэлжээ. Уг тусламжийн багц нь хууль эрх зүйн аливаа саад тотгорыг давж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Үүний тулд Ерөнхийлөгч зээлдэгчдийн тодорхой бүлэг, тэр дундаа санхүүгийн хүндрэлтэй тулгарсан оюутнуудын зээлийг өршөөхөөр хөтөлбөрийнхөө хүрээг хумьжээ. Гэхдээ шинэ төлөвлөгөөний нэг заалт нь 25 сая америкчуудад хамаатай хэвээр байна.

20 мянга хүртэлх ам.долларын зээлийн хүүг цуцалж магадгүй

Хэрэглэгчдийн эрхийг хамгаалагчдын зүгээс оюутны зээлийн хүү 8 хувиас давж магадгүй гэж шүүмжилсээр ирсэн бөгөөд энэ нь тодорхой төлбөрийн графикаас хоцорсон эсвэл төлж буй зээлдэгчдийн хувьд зээлийн үлдэгдлээ багасгахад хүндрэл учруулж болзошгүй юм.

Ж.Байдены засаг захиргааны мэдээлснээр, зээл авсан 25 сая гаруй оюутан анх зээлж байснаасаа илүү хэмжээний өртэй байна. Хэрэв түүний шинэ төлөвлөгөөг санал болгосных нь дагуу хэрэгжүүлэх аваас зээлдэгчийн орлогоосоо үл хамааран 20 мянга хүртэлх ам.долларын төлөгдөөгүй хүүг тэглэж магадгүй байна. Түүнчлэн зарим бага, дунд орлоготой зээлдэгчдэд энэ нь бүр илүү ашигтай тусаж магадгүй юм. Ерөнхийлөгч ирэх 11 дүгээр сард болох сонгуулийн өмнө оюутны өрийг өршөөж эхэлнэ гэж найдаж байна.


Эх сурвалж: CNBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
ОХУ Батлан хамгаалахын сайдынхаа шадар сайдыг авлигын хэргээр саатууллаа
02024-4-24 19:03
Украины ГХЯ цэргийн насны эрэгтэйчүүдэд үзүүлэх консулын үйлчилгээг түр зогсоожээ
02024-4-24 17:53
Хезболла бүлэглэлийн эрх мэдэл бүхий гишүүн Израилын агаарын довтолгоонд амиа алджээ
02024-4-24 17:26
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Сири дэх Америкийн цэргийн бааз руу Иракаас пуужин харважээ
02024-4-22 14:50