Барууны орнууд цэргээ Украин руу илгээхийг Э.Макрон үгүйсгэсэнгүй
2 сарын 27. 16:270

Барууны орнуудын хуурай замын цэргийг Украин руу илгээх боломжийг Парист болсон бага хурлын үеэр хэлэлцсэн боловч хуралд оролцогчид эл асуудлаар зөвшилцөлд хүрээгүй тухай Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон уулзалтын дүнгийн тухай хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Өнөө орой бид чөлөөтэй, шууд ярилцлаа. Хуурай замын цэргийн хүчнийг албан ёсоор илгээх талаар зөвшилцөлд хүрээгүй байгаа ч цаг хугацааны явцад юуг ч үгүйсгэх аргагүй" гэж Францын удирдагч хэлсэн байна.

Барууны орнууд “Оросыг ялуулахгүй байхын тулд шаардлагатай бүхнийг хийхээр төлөвлөж байна" гэж Э.Макрон хэллээ.

Елисейн ордонд хоёрдугаар сарын 26-нд болсон дээрх бага хуралд Германы Канцлер Олаф Шольц, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда болон Европын Холбооны 20 орчим орны Ерөнхий сайд нар оролцжээ. АНУ-ыг уг уулзалтад Төрийн нарийн бичгийн даргын Европ, Евразийн хэрэг эрхэлсэн туслах Жеймс О'Брайен төлөөлсөн бол Их Британиас Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон оролцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16
Байден, Трамп нарын мэтгэлцээний тов гарчээ
02024-5-16 13:13