Нобелийн шагналт эдийн засагчийг хөдөлмөрийн хууль зөрчсөн хэрэгт буруутгажээ
1 сарын 2. 11:450

Бангладешийн шүүх өчигдөр Нобелийн шагналт, эдийн засагч, банкир Мухаммад Юнуст хөдөлмөрийн хууль зөрчсөн хэргээр зургаан сар хорих ял оноолоо гэж прокурорууд мэдээлжээ.

М.Юнус өөрийг нь хийгээгүй хэрэгт буруутгаж байна гэж мэдэгдсэн байна.

Өдгөө 83 настай М.Юнус болон түүний “Grameen” банк Бангладешийн хөдөөгийн ядууст 100 доллароос бага хэмжээний жижиг зээл олгож, олон сая хүнийг ядуурлаас ангижруулсан үйлсийнхээ төлөө 2006 онд Энх тайвны шагналыг хүртэж, одоо бичил зээл гэж нэрлэгддэг дэлхийн хөдөлгөөнийг эхлэлийг тавьсан юм.

Харин Ерөнхий сайд Шейх Хасина түүнийг "ядуусын цусыг сорж байна" гэж буруутгаж байгаа аж. М.Юнус урьд өмнө нь Ш.Хасинагийн “Авами лиг” намтай өрсөлдөх улс төрийн нам байгуулах гэж байсан тул засгийн газар түүний нэр хүндийг гутаахыг оролдож байна гэж түүнийг дэмжигчид ярьжээ.

Эдийн засагч М.Юнус болон түүний үүсгэн байгуулсан "Grameen Telecom" компанийн гурван ажилтныг өчигдөр буюу даваа гарагт ажилтнууддаа зориулсан халамжийн сан байгуулж чадаагүй гэж буруутгажээ.

"Миний эсрэг гаргасан эл шийдвэр нь бүх хууль ёсны жишиг, логиктой зөрчилдөж байна. Би Бангладешийн ард түмнийг шударга бус байдлын эсрэг, ардчилал, иргэн бүрийн хүний ​​эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж байна" гэж тэрбээр шүүхийн шийдвэрийн дараа мэдэгдсэн байна.

Шүүхээс яллагдагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал батлан ​​даалтад гаргажээ.

"Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах гомдол гаргахад нэг сарын хугацаагаар батлан даалт өглөө" гэж прокурор Хуршид Алам Хан мэдэгдсэн байна.

М.Юнусын өмгөөлөгч Абдулла Аль Мамун хэлэхдээ, уг хэрэг улс төрийн сэдлээр М.Юнусыг дарамтлах зорилготой тул яллагдагч нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдана гэж мэдэгджээ. Түүнийг хөдөлмөрийн хууль зөрчсөн болон авлигын хэргээр өөр 100 гаруй хэрэгт буруутгажээ.

Хүний эрхийн байгууллагууд Ш.Хасинагийн засгийн газрыг улс төрийн тэрс үзэлтнүүдийг онилж байна гэж буруутгасан байна.

Ш.Хасина тав дахь удаагаа сонгогдохоор нэгдүгээр сарын 7-нд болох сонгуульд дөрөв дэх удаагаа дараалан өрсөлдөж байгаа тул сөрөг хүчний гол нам сонгуулийг бойкотлоод байгаа юм.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
В.Путин, Ши Жиньпин нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
02024-5-16 18:58
Сингапурын шинэ Ерөнхий сайд тангараг өргөжээ
02024-5-16 18:55
Ши Жиньпин, В.Путин нар хэлэлцээ хийлээ
02024-5-16 18:40
Терроризмын эсрэг хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтаас Кубыг хасжээ
02024-5-16 18:37
Нидерландын барууны намууд эвсэхээр тохиролцжээ
02024-5-16 13:16
Байден, Трамп нарын мэтгэлцээний тов гарчээ
02024-5-16 13:13
Франц улс цэргүүдээ Шинэ Каледонид оруулжээ
02024-5-16 12:55
Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ
02024-5-16 9:59
Хамгийн ихээр татаас олгодог хэмээн АНУ-ыг шүүмжлэв
02024-5-15 17:30