АНУ Венесуэлийн газрын тосны экспортод дахин хориг тавьжээ
4 сарын 18. 13:020

АНУ Венесуэлийн газрын тос, байгалийн хийн экспортод дахин хориг тавихаар шийджээ. Учир нь ирэх долдугаар сард болох Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулиар засгийн эрхэнд дахин үлдэхээр улайрч буй Николас Мадурогийн засгийн газар сонгуулийн үйл ажиллагаа үнэнч шударгаар явагдахад саад учруулж байгаатай холбоотой аж.

АНУ-ын Төрийн департамент орон нутгийн цагаар 17-ны өдөр мэдэгдэл хийхдээ “Венесуэлийн өнөөгийн байдлыг харахад тус улсын эрх баригч нам сөрөг хүчинтэй тохиролцсон ардчилсан сонгуулийн зарчмаа үнэнч шудрагаар хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байна. Тиймээс бид зургаан сарын хугацаатай олгоод байсан Венесуэлийн газрын тос, байгалийн хийн борлуулалтын лицензийг сунгахгүй байхаар шийдсэн” хэмээн онцолжээ.

2005 онд эхэлсэн АНУ-ын Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээ 2016 онд Бүгд найрамдах нам засгийн эрхийг гартаа авснаар дээд цэгтээ хүрсэн билээ. Тухайн үед Трампын засаг захиргаа 2018 онд засгийн эрхэнд гарсан ерөнхийлөгч Мадурог сонгуулийн будлианаас болж хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 2019 оноос эхлэн Венесуэлийн түүхий газрын тосны экспортыг хязгаарласан юм. Харин өнгөрсөн оны аравдугаар сард Мадурогийн дэглэм ерөнхийлөгчийн сонгуулийг ардчилсан журмын дагуу явуулахаар сөрөг хүчнийхэнтэй тохиролцсоны дараа Венесуэлийн газрын тос, байгалийн хий, алтны худалдаа эрхлэх зөвшөөрлийг Байдены засаг захиргаа зургаан сарын хугацаатай олгож, хориг арга хэмжээг зөөлрүүлсэн билээ.

Гэсэн хэдий ч Мадурогийн дэглэм сөрөг хүчнээс ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болоод байсан Венесуэлийн Үндэсний Ассамблейн дарга асан Мария Корина Мачадогийн сонгуульд оролцох эрхийг нь хасахын тулд олон арга саам сүвэгчилсэн байна. Тухайлбал ерөнхийлөгч Мадурогийн ойр дотны хүмүүсийн олноор “орогнодог” тус улсын Дээд шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Мачадогийн өмнөх зүй бус үйлдлийг сөхөж түүнийг төрийн албан тушаалд нэр дэвших эрхийг нь хассан юм. Мачадогийн оронд нэр дэвшихээр болсон нэр дэвшигчийн цахим бүртгэлд саад учруулсан тохиолдол хүртэл гарсан удаатай. Одоогоор Венесуэлийн Ардчилсан сөрөг хүчний холбоо Эдмундо Гонзалес Уррутиаг түр нэр дэвшигчээр бүртгүүлээд байгаа аж.

Венесуэлийн дээд шүүхийн энэхүү шийдвэрийн талаар АНУ-ын Төрийн департамент “Уг шийдвэр нь ерөнхийлөгчийн сонгуулийг шударгаар, өрсөлдөөнтэй явуулна гэсэн Мадурогийн засгийн газрын амлалттай зөрчилдөж байна” хэмээн тухай үед буруушааж байв. Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мэдэгдэлдээ "Мадуро болон түүний тойрон хүрээлэгчид ардчилсан сөрөг хүчний зүгээс хүссэн нэр дэвшигчдээ бүртгүүлэхэд саад болж, улс төрийн өрсөлдөгчдөө дарамталж, айлган сүрдүүлж, олон тооны улс төрийн зүтгэлтнүүд, иргэний нийгмийн гишүүдийг үндэслэлгүйгээр баривчилж байгаад бид санаа зовж байна. Тэднийг цаг алдалгүй суллаж, бүх нэр дэвшигч, улс төрийн намуудыг сонгуульд оролцуулахыг дахин уриалж байна” хэмээн өгүүлэв.

АНУ-ын хориг арга хэмжээний шийдвэрийн талаар Венесуэлийн засгийн газар "эдийн засагт үзүүлэх нөлөөллийг хамгийн доод хэмжээнд хүртэл багасгах болно" гэжээ. Вашингтон Пост сонины мэдээлснээр, Мадуро өнгөрөгч 15-ны өдөр шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ “АНУ бүх хориг арга хэмжээгээ цуцлах амлалтаа биелүүлэхгүй байна. Бид колони улс биш, лицензтэй ч, лицензгүй ч бид цааш хийдгээ хийх болно” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35