2024/04/12: Тойм мэдээ
4 сарын 13. 8:000

Европын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээхээр шийджээ

Мөн өдөр Европын Төв банк Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаар үндсэн хүүг жилийн 4.50 хувиар, хадгаламжийн хүү болон ахиу зээлийн хүүг жилийн 4.00 болон 4.75 хувиар тус тус хэвээр үлдээхээр болсноо мэдэгдэв.

Германы судалгааны хүрээлэн: BYD Хятадын засгийн газраас багадаа 3.4 тэрбум еврогийн татаас авсан

Олон улсын эдийн засгийн судалгаагаар төрөлжсөн Kiel хүрээлэнгийн мэдээлснээр, Хятадын засгийн газрын BYD компанид үзүүлсэн дэмжлэг 2020 онд 220 сая еврогоор хэмжигдэж байсан бол 2022 онд 2.1 тэрбум евро болтлоо хурдацтай өссөн хэмээн тооцоолсныг Bloomberg News агентлаг орон нутгийн цагаар 10-ны өдөр онцолжээ.

Google АНУ-Японы хооронд далайн усан доогуур кабель суурилуулахад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Тодруулбал Google компани орон нутгийн цагаар 11-ний өдөр албан ёсны интернэт хуудсандаа "Бид Японтой интернетийн холболтыг бэхжүүлэхэд 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх бөгөөд үүнд далайн усан доогуур Proa, Taihei кабель суурилуулах болно. Энэ удаад суурилуулах далайн усан доогуурх кабель нь Google-ийн "Японыг дижиталжуулах санаачилга"-ын дагуу тив хоорондын шилэн кабелийн шинэ сүлжээг бий болгоно” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Европын холбоо: Хиймэл оюун ухааны салбарт өрсөлдөөн идэвхтэй өрнөх хэрэгтэй

Европын холбооны Өрсөлдөөний асуудал эрхэлсэн дэд комиссар Маргрете Вестагер орон нутгийн цагаар 10-ны өдөр Bloomberg-т өгсөн ярилцлагадаа "Хиймэл оюун ухааны салбарт өрсөлдөөн идэвхтэй байх ёстой" хэмээн цохон тэмдэглэжээ.

Латви: Украинд жил бүр ДНБ-ий 0.25 хувьтай тэнцэх хэмжээний цэргийн дэмжлэг үзүүлнэ

Энэ тухай Украины ерөнхийлөгч Володимир Зеленський нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн ба Латвийн ерөнхийлөгчтэй хоёр талын аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ мөн энэ үеэр цохон тэмдэглэсэн байна.

Ашантийн эзэнт гүрний эд зүйлсийг Их Британиас Гана улсад өгчээ

"Ашантийн хааны ордонтой холбоотой алт, мөнгөн эдлэлийг урт хугацааны түрээсийн гэрээгээр ордон музейд дэлгэн үзүүлнэ" гэж Гана улсын тал мэдэгдэв. Түүх, соёлын дурсгалт зүйлсийг Ганад буцаан авчрах тухай гэрээг Африкийн тус улсын засгийн газартай бус, харин ашанти (ашантихене) ард түмний одоогийн хаан II Отумфо Осэй Тутутай байгуулсан байна.

Ирэх оны “Оскар-2025” наадмын товыг танилцуулав

“Оскар”-ын наадмын 97 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ирэх оны гуравдугаар сарын 2-ны өдөр болно гэж Америкийн кино урлагийн академи лхагва гарагт мэдэгдлээ. Ингэснээр жил тутам болдог ёслолын үйл ажиллагааг долоо хоног орчмоор урагшлуулсан байна.

Цагаачлалын тухай шинэ хэлэлцээрийг Европын парламент батлав

Энэхүү баримт бичиг нь ЕХ-нд хууль бус цагаачлалтай тэмцэх, ЕХ-ны хилийн хамгаалалтыг бэхжүүлэх, орогнол олгох тогтолцоог шинэчлэх зорилготой гэж парламентын хэвлэлийн мэдээнд дурджээ.

Япон, АНУ, Филиппиний удирдагчид анх удаа гурван талын дээд хэмжээний уулзалт хийлээ

Ж.Байден тэднийг Цагаан ордонд хүлээн авч, Энэтхэг-Номхон далайн стратегийг “шинэ түвшинд” хүргэхийг зорьж байгаагаа илэрхийлжээ. Талуудын хэлэлцээ эрчим хүчний аюулгүй байдлаас эхлээд дэд бүтцийн төслүүд, далай тэнгисийн аюулгүй байдал зэрэг олон сэдвийг хамарсан байна.

Z үеийн төлөөлөл болсон америк эр: Иргэдэд нь тусламж хэрэгтэй байхад засгийн газар бусад улс оронд л тусламж үзүүлж байна

Үүнийг орчуулан хүргэвээс, залуугийн бичлэг “Холбооны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав нугалсантай дүйх орлого олдог би яагаад өөрийн анхдагч хэрэгцээг ч хангаж чадахгүй байгааг тайлбарлаад өгөх хэн нэгэн байна уу?” гэж асууснаар эхлэх юм.

Ф.Алонсо Астон Мартинтай байгуулсан гэрээгээ сунгажээ

Өдгөө 42 настай Ф.Алонсогийн шинэ гэрээ 2026 он хүртэл үйлчилнэ. Тэрбээр "Формула 1"-ийн 381 уралдаанд оролцсон үзүүлэлтээр рекорд амжилтыг тогтоогоод байгаа бөгөөд Гран При уралдаануудад 32 удаа түрүүлжээ. Тэрбээр 106 удаа шагналын тавцанд гарсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ Францын Ален Просттой 4-р байрыг хуваалцаж байна. Британийн нисгэгч Льюис Хэмилтон (197), Германы Майкл Шумахер (155), Себастьян Феттел (122) нар энэ үзүүлэлтээр тэргүүлж байна.

Газрын тосны үнэ 90 доллароос давжээ

Сири дэх Ираны ЭСЯ-ны байранд Израилын талаас өгсөн байж болзошгүй агаарын цохилтод хариуг нь барина гэдгээ Ираны тал мэдэгдсэн нь газрын тосны нийлүүлэлт тасалдахад хүргэж магадгүй байна. Ойрхи Дорнодод хурцадмал байдал ийнхүү даамжирснаар энэ өглөөний арилжаа эхлэх үед газрын тосны үнэ өсжээ.

“Фольксваген” компани Хятадад 2.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулна

Германы автомашин үйлдвэрлэгч “Фольксваген” компани Хятад дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд 2.5 тэрбум еврогийн /2.7 тэрбум ам.доллар/ хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ пүрэв гарагт мэдэгджээ.

Үзэсгэлэнт Хеленийг дүрсэлсэн ханын зургийг Помпейгоос олжээ

Археологичдын хэлснээр, эдгээр ханын зураг бол өмнө нь энэхүү газраас олдож байсан бүтээлүүдээс хамгийн хосгүй гайхалтай нь ажээ.

Дампуурал зарласан FTX биржийг үүсгэн байгуулагч Сэм Банкмэн-Фрийд давж заалдах хүсэлтээ өгчээ

Дампуурал зарласан FTX крипто биржийг үүсгэн байгуулагч Сэм Банкмэн-Фрийд өнгөрөгч гуравдугаар сард шүүхээс ялаа сонссон билээ. Улмаар шүүхээс түүнд залилангийн хохирлыг цайруулж, 11 тэрбум ам.долларын нөхөн төлбөрийг барагдуулан 25 жилийг торны цаана өнгөрүүлэх ял оноосон.

Алтны үнэ өссөөр байна

Нью-Йоркийн "Комекс" биржийн арилжаагаар зургаадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 30.1 ам.доллар буюу 1.27 хувиар өсөж, нэг унц нь 2402.6 ам.доллар болжээ. Үүний зэрэгцээ тавдугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс хэлцлийн үнэ 2.4 хувиар өсөж, унц нь 28.922 ам.долларт хүрсэн байна.

Энэтхэг кино 30 жилийн дараа Каннын наадмын дээд шагналд нэр дэвшив

Нэр хүндтэй кино наадмын гол шагналын төлөө өдгөө 30 настай кино зохиолч, найруулагч Паяла Кападиагийн “Бидний гэрэл мэт төсөөлдөг бүхэн” (All We Imagine As Light) гэдэг нэртэй кино өрсөлдөх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01