2024/04/05: Тойм мэдээ
4 сарын 8. 10:450

Ford компани шинэ цахилгаан автомашинуудынхаа масс үйлдвэрлэлийг хойшлуулахаар болжээ

АНУ-ын Ford Motor компани Канадын Онтарио мужийн Оаквилл дахь үйлдвэрт үйлдвэрлэх том оврын SUV ангиллын цахилгаан автомашин төдийгүй Хойд Америкийн зах зээлд гаргахаар төлөвлөж байсан зарим цахилгаан автомашины масс үйлдвэрлэлийг анх төлөвлөж байснаасаа нэгээс хоёр жилээр хойшлуулахаар шийджээ.

Сүүлийн 25 жилд тохиогоогүй хүчтэй газар хөдлөлтийг ажралгүй давсан “Тайпей 101” цамхгийн нууц юу вэ?

Өнгөрөгч 3-ны өдөр Тайванийн арлыг бүхэлд нь хамарсан 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийг ажралгүй давсан дэлхийн хамгийн өндөр барилгуудын тоонд зүй ёсоор тооцогддог 508 метрийн өндөртэй 101 давхар “Тайпей 101" цамхагийн “нууц”-ыг сонирхъё.

Лионель Мессиг Олимпын шигшээд урьжээ

Хойд Америкийн хөл бөмбөгийн MLS лигийн “Интер Майами” багийн довтлогч, 36 настай Лионел Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 2024 оны Олимпын тоглолтод оролцож магадгүй байна. Энэ тухай сэтгүүлч Гастон Эдул Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

LSST дуран авайн 3.2 гигапикселийн камерыг угсарч дуусжээ

АНУ-ын Оптик ба хэт улаан туяаны судлалын одон орны үндэсний лабораторийн (NOIRLab) инженерүүд дэлхийд хамгийн хүчирхэгт тооцогдох 3.2 гигапикселийн нягтаршилтай камерыг угсарч дуусжээ. Энэхүү камерыг Орчлон ертөнцийн хамгийн тод нарийвчилсан зургийг авах, харанхуй энерги, хар материйг судлах зорилгоор LSST сансрын дуран авайд суурилуулах юм.

Армени, АНУ, Европын Холбооны уулзалт Азербайжаны эсрэг чиглээгүй гэв

Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен нар өнөөдөр Брюссель хотноо уулзана. Энэхүү гурван талт уулзалт нь геополитикийн шинжийг агуулаагүй, бусад орны эсрэг чиглээгүй гэж Арменийн эрх баригчид өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байв.

2531 он гэхэд япончууд бүгд Сато овогтой болно

Гэрлэсэн хосуудад өөр овогтой болохыг зөвшөөрөхгүй бол 2531 он гэхэд Японы иргэд бүгд ижил овогтой болж магадгүй байгааг саяхан явуулсан судалгааны дүн харууллаа. Тэртээ 1800-аад оны сүүлчээс эхтэй иргэний хуулийг шинэчлэх кампанит ажлын хүрээнд уг судалгааг хийжээ.

Газа руу тусламж нэвтрүүлэх гурван гарцыг нээнэ

Газын хойд хэсэг дэх Эрез гарцыг дайн эхэлснээс хойш анх удаа түр хугацаагаар нээхээр шийдвэрлэжээ. Мөн Ашдод боомтыг нээхээс гадна Йорданаас ирэх тусламжийг Керем-Шалом боомтоор нэвтрүүлэх ажээ.

"Формула-1"-ийн дөрөв дэх гараа Японд эхэлж байна

"Формула-1" ангиллын уралдааны 2024 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх гараа буюу Японы Гран-При өнөөдөр “Сүзүка” замд эхэлж байна.

Цар тахалтай холбоотой томоохон залилангийн хэргийг Европт илрүүлжээ

Цар тахлын дараа эдийн засгийг сэргээх зорилго бүхий Европын Холбооны /ЕХ/ тусгай сантай холбоотой залилангийн хэргээр цагдаа нар 22 хүнийг баривчилж, 600 сая гаруй еврогийн /650 сая ам.доллар/ эд хөрөнгийг хураан авчээ.

Альцгеймерийн өвчнийг цусны шинжилгээгээр илрүүлнэ

Альцгеймерийн өвчин ба ой санамж алдагдах бусад эмгэгийг цусны шинжилгээгээр эрт илрүүлэх томоохон хэмжээний эмнэлзүйн туршилтыг Их Британид хийж эхэлжээ.

52 настай тэрбумтан Илон Маск салсан эхнэрийнхээ шинэ постыг ихэд эмзгээр хүлээн авчээ

Тэрбумтан Илон Маск 2018 оноос канад уран бүтээлч Grimes буюу Клэйр Баучер гэх бүсгүйтэй болзож, хос хоёр дундаасаа гурван хүүхэдтэй болсон ч 2021 онд ноён Маскийн мэдэгдэж байснаар тэд хагас-салалтын байдалтай байсан билээ.

АНУ: Хөвгүүд нь гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн эмэгтэй хүүхдүүдээ цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ы өдөр АНУ-ын Миссиссипи мужийн Холли Спрингс хотод Kia Forte маркийн автомашин гэрлээ асаагаагүйгээр зам тээврийн хөдөлгөөнд оролцож байхыг анзаарсан цагдаа нар жолоочид зогсох дохио өгчээ. Гэвч жолооч автомашинаа зогсоогоогүй тул цагдаа нар автомашины араас хөөсөн байна. Яг энэ үед цагдаа нарын хөөж явсан автомашинаас цагдаагийн автомашин руу 2 ч удаа гал нээсэн хэрэг гарч, аз болоход хэргийн улмаас нэг ч хүн эрүүл мэнд, амь насаараа хохироогүй ажээ.

Боинг компани Аляска Эйрлайнс авиакомпанид урьдчилсан байдлаар 160 сая ам.доллар бэлэн өгөх болжээ

Он гараад дөнгөж тав хонож байхад Аляска Эйрлайнс авиакомпанийн Боинг агаарын хөлгийн хаалга газраас 5 километрийн өндөрт хөөрсөн байхад салж унасан осол гарсан билээ. Тэгвэл ослын хүрээнд Боинг компани урьдчилсан байдлаар тус авиакомпанид 160 сая ам.долларын нөхөн төлбөр өгөх болжээ.

NVIDIA компани Индонезэд 200 сая ам.долларын хөрөнгө оруулалттай хиймэл оюун ухааны төв байгуулна

Орон нутгийн цагаар 5-ны өдөр CNN Индонези суваг тус улсын Харилцаа холбооны сайд Буди Ари Сетиади мэдэгдлээс иш татан мэдээлснээр, NVIDIA болон Индонезын харилцаа холбооны Indosat компани 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий хиймэл оюун ухааны төвийг Төв Ява мужийн Суракарта хотод энэ ондоо багтаан барихаар болсныг онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01