2024/04/04: Тойм мэдээ
4 сарын 5. 11:200

Теsla-гийн борлуулалт сүүлийн 4 жилийн хугацаанд анх удаа буурснаар хувьцаа нь 5 хувиар унажээ

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теsla компанийн автомашины нийлүүлэлт энэ оны эхний улиралд жилийн өмнөхтэй харьцуулахад бараг 9 хувиар буурчээ. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь анхны сөрөг өсөлт юм. Цахилгаан автомашины инновацийн бэлгэ тэмдэг гэгддэг Tesla зах зээл дэх ноёрхлоо алдаж байна гэж дүгнэх шинжээчид ч байна.

АНУ: Z үеийнхэн МСҮТ, политехник коллежид суралцахыг илүүд үзэх болжээ

АНУ-д их, дээд сургуульд суралцаж дээд боловсрол эзэмшихээс илүү Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ) болон политехник коллежийг сонгох залуучуудын тоо нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ.

Олимпын хошой аваргыг Олимпод оролцуулахгүй гэж шийдвэрлэжээ

Оросын Бөхийн холбооны цахим хуудсанд гарсан мэдээллийг үзвэл, Олон улсын Олимпын хороо /ОУОХ/ чөлөөт бөхийн тамирчин Абдулрашид Садулаевын “тэмцээнд оролцох боломжийг хаасан" шийдвэр гаргажээ.

Алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ

Нью-Йоркийн "Комекс" биржийн лхагва гаргийн арилжаагаар зургаадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 0.6 хувиар өсөж, нэг унц нь 2294.5 ам.долларт хүрчээ. Өнгөрсөн сард алтны үнэ 8.9 хувиар, харин эхний улиралд 8 хувиар өссөн бол он гарснаас хойш 10.5 хувиар өссөн байна.

Украин, Финланд улсууд аюулгүй байдлын хэлэлцээр байгууллаа

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Финландын төрийн тэргүүн Александр Стубб нар хоёр талын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Финландын Ерөнхийлөгч Украинд айлчилж байгаа юм.

Тайваньд есөн хүн амиа алдаж, 1000 гаруй хүн гэмтэж бэртжээ

Хятадын Тайваньд лхагва гаргийн өглөө болсон 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 22:00 цагийн байдлаар есөн хүн амиа алдаж, 1011 хүн гэмтэж бэртсэн тухай онцгой байдлын газар мэдээлэв.

НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэлжээ

НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Брюссель дэх тус байгууллагын төв байранд өчигдөр эхэллээ. Энэ оны хамгийн эхний уулзалтаар сайд нар долоодугаар сард болох дээд хэмжээний уулзалтад бэлтгэх, Украинд үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх, эвслийн 75 жилийн ойг тэмдэглэх зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Ж.Байден, Б.Сандерс нар эмийн үнэ хэт өндөр байгааг хязгаарлана

Эмийн үнэ АНУ-д хэт өндөр байгааг хэлэлцэх зорилгоор Ерөнхийлөгч Жо Байден, Сенатын гишүүн Берни Сандерс нар лхагва гарагт Цагаан ордонд тусгай арга хэмжээг зохион байгууллаа.

Ulta брэндийн гүйцэтгэх захирлын зүгээс гоо сайхны бүтээгдэхүүний эрэлт буурч байгааг мэдэгдсэнээр нэгж хувьцааных нь үнэлгээ унажээ

Лхагва гарагт гоо сайхны бараа бүтээгдэхүүн борлуулагч Ulta Beauty брэндийн гүйцэтгэх захирал Дэйв Кимбелл хөрөнгө оруулагч нарын бага хурлын үеэр энэ төрлийн бараа бүтээгдэхүүний эрэлт буурч байгаа талаар дурдсаны дараагаар хувьцааны зах зээлд тус брэндийн нэгж хувьцааны үнэлгээ 13 хувиар буурчээ.

Сарны цаг хугацааг тооцоолох нэгдсэн стандарт бий болгоно

Манай гаргийн дагуул Сарны цаг хугацааг тооцоолох нэгдсэн стандарт буюу Сарны тохиргоот цагийг (LTC) бий болгохыг Цагаан ордноос НАСА-д даалгажээ. Энэ нь дэлхийн цагийн бүсийг тогтоодог шиг системтэй адилгүй бөгөөд Сарны өөрийнх нь цаг хугацааг тооцоолох систем байх аж.

Ази, Номхон далайн бүсэд байгалийн гамшгаас 65 тэрбум долларын хохирол учирчээ

Ази, Номхон далайн бүс нутагт 2023 онд байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээ 65 тэрбум ам.долларт хүрч өссөн бөгөөд үүнд Хятадад болсон үер, Энэтхэгт болсон ган гачиг голлон нөлөөлсөн гэж Их Британи-Америкийн “Аон” даатгалын компанийн саяхан гаргасан тайланд дурджээ.

Евро бүсийн инфляц өнгөрөгч сард 2.4 хувьд хүрч буурчээ

Гуравдугаар сард евро бүс дэх инфляцын түвшин шинжээчдийн төсөөлж байснаас ч эрчимтэй буурч, 2.4 хувьд хүрчээ. Энэ талаар мэдээллийг лхагва гарагт Европын Холбооны статистикийн агентлагаас өгсөн байна.

Туркийн төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн ч инфляц өсөж, 68.5 хувьд хүрчээ

Тус улсын хувьд эрчимтэй өсөж буй инфляцтай тэмцэхээр өнгөрөгч сарын сүүлээр бодлогын хүүгээ 45 бүхлээс 50 хувьд хүргэсэн юм. Харамсалтай нь төв банкны эл арга хэмжээ нь төдийлөн үр дүнтэй байсангүй бололтой.

Хиймэл оюун ухаанаас тамыг дүрслэхийг хүсэхэд эл өгөгдлийг үзүүлжээ

Хиймэл оюун ухааны хэрэглээ нэмэгдэж, хөгжүүлэгчдийн зүгээс ч бүтээгдэхүүнээ улам төгөлдөржүүлэх гэж хичээж буй энэ цаг үед хүн дурын зааварчилгааг өгөхөд хиймэл оюун ухаан өөрийн хэмжээнд гүйцэлдүүлдэг болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01