2024/04/03: Тойм мэдээ
4 сарын 4. 12:150

ХБНГУ: Украины дайны улмаас үйл ажиллагааг нь түр сэргээгээд байсан цахилгаан станцуудаа хаажээ

Deutsche Welle болон Euractive зэрэг орон нутгийн томоохон хэвлэл мэдээллийн агентлагуудын орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдээлснээр, Германы эрчим хүч үйлдвэрлэгч RWE болон LEAG компаниуд 3-р сарын 31-ний байдлаар Герман дахь нүүрсээр ажилладаг долоон цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоосноо мэдэгдсэнийг онцлов.

Эрчим хүчний “мангас” хиймэл оюун ухааны эрэлт ихсэх тусам байгалийн хийн хэрэглээ эрчимжих төлөвтэй байна

Гадаадын томоохон мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдээлснээр, хиймэл оюун ухааны технологид шаардагдах эрчим хүчний эрэлт хэрэгцээ эрчимтэй нэмэгдэж, зөвхөн сэргээгдэх эрчим хүч, батарей зэрэг эх үүсвэрээр хангаж чадахгүй болж байгаа энэ үед чулуужсан түлшний ач холбогдол улам бүр бэхжиж байна хэмээн эрчим хүчний салбарын томоохон компаниудын удирдлагууд байр сууриа илэрхийлснийг онцлов.

Газар хөдлөлтийн улмаас Тайванийн Хуалянь хотод хэд хэдэн барилга эвдрэн сүйджээ

Хотын найман давхар орон сууцны барилга хэсэгчлэн нурж, хазайсан байна. Тус арлын мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, найман хүн уг барилга дотор гацаад байгаа ажээ. Жуншань, Чунцин гудамжны уулзвар дээр орших уг барилгын нэгдүгээр давхар нурж, байшин ихээхэн хазайсан боловч нураагүй байна. Аврагчид галын шат ашиглан оршин суугчдыг цонхоор гаргаж байна.

АНУ, БНХАУ-ын удирдагчид хамтын ажиллагаа ба зөрчилдөөнт асуудлуудыг хэлэлцжээ

Талууд уур амьсгалын өөрчлөлт, мансууруулах бодистой тэмцэх чиглэлд гаргаж буй хамтын хүчин чармайлтын талаар ярилцсан байна. Харин Тайвань болон эдийн засгийн асуудлуудаар хоёр тал санал зөрөлдөөнтэй байлаа.

Домогт гурван сагсчин тэрбумтнуудын эгнээнд багтжээ

Тамирчин, хөгжимчин, кино найруулагч, дуучин зэрэг олны танил 14 хүн багтсан уг жагсаалтыг “Оддын дайн” уран зөгнөлт киног бүтээсэн продюсер Жорж Лукас тэргүүлсэн бөгөөд түүний хөрөнгө 5,5 тэрбум доллароор хэмжигдэж байна. Түүний ард найруулагч Стивен Спилберг /4,8 тэрбум/ бичигджээ.

Газын зурваст хүмүүнлэгийн ажилтнууд амиа алдсанд эгдүүцэж байгаагаа илэрхийллээ

"Гал зогсоох тохиролцоонд хүрэх хүртэл дахиад хэдэн хүний амь эрсдэх бол? Газын зурваст тусламжийн ажилтнуудыг хөнөөсөн явдалд бид эгдүүцэж байна" гэж Гебрейесус бичжээ. "Аюулгүй байдал бол амин чухал тусламжийг хүргэхэд тавигдах гол шаардлага" гэдгийг тэрбээр сануулаад “World Central Kitchen” байгууллагын хамт олонд болон амиа алдсан ажилтнуудын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийллээ.

Истанбулын шөнийн цэнгээний газарт гал гарч 29 хүн амиа алджээ

Гал түймэр орон нутгийн цагаар 12 цаг 47 минутад Гайреттепе дүүргийн (Бешикташт дүүрэгт хамаардаг) 16 давхар орон сууцны хонгилд гарсан байна. Хонгилын хоёр давхарт "Masquerade" гэдэг шөнийн цэнгээний газар байрладаг бөгөөд тэнд барилгын засвар хийгдэж байжээ. Урьдчилсан мэдээллээр, амиа алдсан хүмүүс бүгд тус клубт засвар хийж байсан барилгын ажилчид байжээ.

Бээжингийн хойд дүүрэгт робот техникийн парк барьж эхэлжээ

Ийм төрлийг хоёр парк байгуулахаар төлөвлөснөө Бээжин хотын удирдлага өнгөрсөн онд танилцуулж байсан юм. Хоёр дахь паркийг хотын өмнөд хэсэгт орших "Ижуан" техник-эдийн засгийн хөгжлийн бүсэд барина.

Тэйлор Свифт зөвхөн дуучны карьераар тэрбумтнуудын жагсаалтад багтсан анхны хөгжмийн салбарын хүн болжээ

Тодруулбал Forbes сэтгүүлээс орон нутгийн цагаар 2-ны өдөр гаргасан "2024 онд шинээр төрөн гарсан тэрбумтнууд" жагсаалтад Свифт багтсан байна.

Майк Тайсон: Жэйк Полтой хийх тулаанаас үхтэл айж байна

Төмөр хочит Майк Тайсон энэ оны долоодугаар сард тулаанч, YouTuber асан Жэйк Полтой авч үзэх болсон билээ. Улмаар тэдний тулааныг Netflix суваг шууд дамжуулахаа ч мэдэгдсэн.

Сэм Банкмэн-Фрийд: Миний хийж байсан зүйл хууль бус гэдгийг би огт мэдээгүй

Өнгөрөгч гуравдугаар сарын 28-ы өдөр дампуурлаа зарласан FTX крипто биржийн үүсгэн байгуулагчдын нэг Сэм Банкмэн-Фрийдийг яллах шүүх хурал зохион байгуулагдаж, тэрээр 25 жилийн хорих ял сонссон билээ. Тэгвэл эл шүүх хурлаас хойш хэд хоногийн дараа тэрээр америкийн ABC News сувагт хийсэн хэрэгтээ хэр гэмшиж буй тухай өгүүлсэн мэдэгдлийг хүргүүлжээ.

Володимир Зеленський цэрэг татлагын насыг 27-оос 25 болгон бууруулах хуульд гарын үсэг зуржээ

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський цэрэг татлагын нас 27 байсныг бууруулж, 25 болгох хуульд гарын үсэг зуржээ. Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар энэхүү шийдвэр нь Орос-Украины дайнаас үүдэлтэй цэргийн хомсдолыг нөхөхөд чиглэсэн гэсэн юм.

Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 5 жилд 52 хувиар өсжээ

Улс орнууд байгаль орчинд сөрөг нөлөөтэй олборлодог түлшний хэрэглээнээс татгалзаж буй энэ үед дэлхий даяар цэвэр сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал өссөөр байна. Улмаар цахилгаан эрчим хүчний нийт хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь өнгөрсөн онд 43.2 хувьд хүрч, 2019 оныхтой харьцуулахад 8.6 хувиар өссөн байна.

Перл Харборын дайралтаас амьд үлдсэн сүүлчийн цэрэг таалал төгсжээ

1941 оны 12 дугаар сарын 7-нд Японы нисэх онгоцууд Сувдан эргийг бөмбөгдөх үеэр “Аризона” байлдааны хөлөг онгоцноос амьд үлдсэн сүүлчийн тэнгисийн цэрэг Лу Контер 102 насандаа таалал төгсжээ.

Тайваньд газар хөдөлсний улмаас долоон хүн амиа алджээ

Газар хөдлөлт орон нутгийн цагаар 07:58 цагт болсон бөгөөд Тайванийн бүх нутагт мэдрэгдсэн байна. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Хуалянь хотоос өмнө зүгт 18 км-ын зайд, 15.5 км-ийн гүнд байжээ. Газар хөдлөлтийн дараа 100 гаруй чичирхийлэл бүртгэгдсэний ес нь дөрөв болон түүнээс дээш магнитудын хүчтэй байлаа.

АНУ, Калифорни: Түргэн хоолны газрын ажилчдын цалингийн доод хэмжээ цагт 20 доллар болжээ

Цалин багатай түргэн хоолны газрын ажилтнуудын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн шинэ хууль батлагдсанаар даваа гаргаас эхлэн тэдний цалин хөлсний доод хэмжээ Калифорни муж улсад цагийн 20 доллар болж нэмэгдлээ.

Ботсвана улс ХБНГУ руу 20,000 заан явуулахаар сүрдүүлжээ

Түүний ийн сүрдүүлэх болсон шалтгаан нь энэ оны эхэнд ХБНГУ-ын байгаль орчны сайдын зүгээс Ботсвана улсыг агнуурын амьтдын эд эрхтэн, ясны импортод тавих хязгаарлалтаа чангатгахыг зөвлөсөнтэй холбоотой гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01