Дампуурлаа зарласан FTX биржийн үүсгэн байгуулагчдын нэг Сэм Банкмэн-Фрийд их хэмжээний мөнгө угааж, залилан үйлдсэн хэрэгт гэмт буруутайг өнгөрөгч онд АНУ-ын Дээд шүүхээс тогтоосон билээ. Улмаар шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг тодорхойгүй хугацаагаар хорих ангид саатуулж байгаа юм.
Тэгвэл энэ пүрэв гарагт тэрээр Нью Йорк хотноо зохион байгуулагдах шүүх хуралд оролцож, эцэслэсэн байдлаар ялаа сонсох ажээ.
Өдгөө 32 настай Сэм Банкмэн-Фрийдийн хувьд хорих ангид ял эдлэх нь тодорхой болсон ч одоогоор яг хэчнээн жилийг торны цаана өнгөрүүлэх нь тодорхойгүй байгаа билээ.
Яллагч талын зүгээс түүнийг дор хаяж 40-50 жил ял эдлүүлэх хүсэлтэй байгаа бол түүний өмгөөллийн багийн зүгээс түүнд өршөөл үзүүлэхийг уриалж байгаа юм.
Эх сурвалж: BBC