Британийн хэвлэлүүд: ОХУ Умард Солонгост газрын тосны бүтээгдэхүүн шууд нийлүүлж байна
3 сарын 27. 4:510

Их Британийн өдөр тутмын Financial Times сонины орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээлснээр, ОХУ саяхнаас далайн тээврээр дамжуулан Умард Солонгост газрын тосны бүтээгдэхүүн шууд нийлүүлж эхэлсэн болохыг онцлов.

Financial Times сонин Их Британийн Хатан хааны цэргийн нэгдсэн хүрээлэнтэй хамтран хиймэл дагуулаас авсан зурагт дүн шинжилгээ хийхдээ, Умард Солонгосын газрын тос тээвэрлэгч таван танк 7-ны өдрөөс хойш Оросын Алс Дорнод дахь Восточный боомт руу газрын тосны бүтээгдэхүүн ачихаар хөдөлж буй нь тодорхой харагдаж байгааг дурджээ.

Энэ нь 2017 онд Умард Солонгос цөмийн туршилт хийсний хариуд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсад боловсруулсан газрын тос импортлоход хатуу хязгаарлалт тогтоосноос хойш энэ төрлийн бүтээгдэхүүнийг далайгаар шууд тээвэрлэсэн анхны тохиолдол гэж Financial Times сонин мэдээлсэн байна.

Хатан хааны цэргийн нэгдсэн хүрээлэнгийн тооцоолсноор ойрын хэдэн долоо хоногт Восточный боомтоор нийлүүлcэн газрын тосны бүтээгдэхүүний хэмжээ 125,000 баррельд хүрчээ. Тэгвэл Умард Солонгост жилд нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний зөвшөөрөгдсөн хэмжээ 500,000 баррель хэмээн НҮБ-ын хоригт тусгасан байдаг юм. Өөрөөр хэлбэл Умард Солонгосын тал сүүлийн хэдхэн хоногийн дотор дээрх хэмжээнийхээ дөрөвний нэгтэй тэнцэхүйц газрын тосны бүтээгдэхүүнийг Оросоос импортлоод байгаа аж.

БНАСАУ-ын харьяаллын газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэгч эдгээр танкууд нь бүгд Оросын газрын тосны компанийн Восточный боомт дахь усан онгоцны зогсоолд хүрч, боловсруулсан газрын тос зэрэг газрын тосны бүтээгдэхүүн ачсан байна. Улмаар хоёр нь тэндээсээ Умард Солонгосын Чонгжин боомтыг чиглэн хөдөлсөн нь хиймэл дагуулын зурагнаас тодорхой харагдаж байгаа аж.

Хатан хааны цэргийн нэгдсэн хүрээлэнгийн судлаач Жозеф Бирн хэлэхдээ, "Оросын боомтууд дээрх хөлөг онгоцнууд нь Умард Солонгосын хамгийн том хүчин чадалтай газрын тос тээвэрлэгч танкууд бөгөөд боомт руу байнгын давтамжтай нэвтэрч бас гарч байна. Эдгээр хөлөг онгоцны зарим нь газрын тос тээвэрлэх нь бүү хэл гадаадын боомт руу нэвтрэх эрхгүй НҮБ-ын хориг арга хэмжээнд өртсөн хөлөг онгоцнууд байгаа нь анхаарал татаж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Түүнчлэн тус хүрээлэнгийн мэдээлснээр Орос, Умард Солонгос улсууд нь Восточный боомтыг зэвсгийн худалдаа эрхлэх гол төв болгон ашиглаж байна гэжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35