Хятадын хойд нутгаас буддын эртний сүм олджээ
3 сарын 13. 19:230

Хятадын хойд нутгийн Шаньси мужийн Датун хотын Пинчэн дүүргийн нутгаас Умард Вэй гүрний /386-534/ үед хамаарах буддын шашны сүм олджээ.

Төрийн эсвэл эзэн хааны сүм байсан гэж таамаглаж байгаа тус сүм нь Умард Вэй гүрний ордны балгасаас 300 гаруй метрийн зайд байрладаг бөгөөд төв хэсэгт нь суварга байсан гэж мужийн археологийн хүрээлэнгээс мэдээлсэн байна.

Судлаачид суварганы суурийн гол хэсгээс сувднууд, шүрэн үнэт эдлэл, гуулин бөгжнүүд бүхий дөрвөлжин нүх олжээ. Мөн суваргын дотор хэсгээс маш сайн хадгалагдсан 200 гаруй буддагийн баримал, тэдгээрийн янз бүрийн хэсгүүд олдсон байна. Баримлуудын заримыг нь будаж, заримыг нь алтан тугалган цаасаар чимэглэсэн байжээ.

Энэхүү олдвор нь Датунаас олж илрүүлсэн хамгийн сайн хадгалагдан үлдсэн сүм хийдийн туурь бөгөөд тухайн үеийн буддын шашны сүм хийдийн архитектурын хийцийг судлахад чухал судалгааны материал болно гэж Археологийн хүрээлэнгийн дэд дарга Ли Шуюний хэллээ.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35