Америкийн их, дээд сургуулиудад суралцаж буй Энэтхэг оюутнуудын тоо Хятад оюутнуудынхаас давахад ойртжээ
3 сарын 12. 10:110

Associated Press агентлагийн орон нутгийн цагаар 11-ний өдөр мэдээлснээр, Хятад улс өнгөрсөн онд дэлхийн хамгийн олон хүн амтай орны байр сууриа Энэтхэгт алдсан бол Америкийн их дээд сургуульд дахь Энэтхэг оюутнуудын тоо ч хурдацтай нэмэгдэж, Хятад оюутнуудыг ардаа орхиход ойрхон ирсэн талаар онцолжээ.

Тус мэдээнд дурдсанаар 2022-2023 оны хичээлийн жилд Америкийн их дээд сургуулиудад элссэн Энэтхэг оюутнуудын тоо ойролцоогоор 269.000-д хүрсэн нь өмнөх онтой харьцуулахад 35 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Даллас дахь Техасын Их Сургуулийн (UTD) хувьд л гэхэд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Энэтхэг оюутнуудын тоо 3000-аас 4400 болтлоо нэмэгджээ.

Энэ нь Америкийн нэр хүндтэй их сургуулийг төгсөх нь Энэтхэгт амжилттай ажиллаж амьдрахад томоохон баталгаа болж буйн илрэл төдийгүй гадаадад ажиллахаар эрмэлзэж буй залуусын тоо нэмэгдэж байгаатай холбоотой хэмээн Associated Press агентлаг дүгнэв.

Үүний шалтгаан нь тус улсын их дээд, сургууль нь хүн амын өсөлттэйгөө харьцуулахад оюутан хүлээн авах хүчин чадал хангалтгүйн дээр өндөр технологийн ажлын байр хомс байгаатай холбон тайлбарлаж болох юм. Эдгээр шалтгааны улмаас олон авьяаслаг боловсон хүчнээ АНУ-д алдсаар байна.

Өөрөөр хэлбэл Энэтхэгийн залуус АНУ-г ийнхүү олноор зорьж боловсрол эзэмшиж буй явдал нь илүү гэрэл гэгээтэй ирээдүйг мөрөөдөж буйтай нь холбоотой.

АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуульд инженерийн менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар элсээд буй 23 настай Энэтхэг оюутан Пранай Каркале "Хэрэв би Энэтхэгт байсан бол одоогийнхтой ижил хэмжээний боловсрол эзэмших боломжгүй байсан" гэж хэлжээ.

Энэтхэгт инженерийн менежментийн чиглэлээр магистрын хөтөлбөр санал болгодог их дээд сургууль байдаггүй төдийгүй ажлын байр хангалтгүй байгааг Каркале тайлбарлав.

Нөгөөтэйгүүр, Америкийн их дээд сургуулиудад суралцаж буй Хятад оюутнуудын тоо жил ирэх бүр цөөрч буйг онцлох нь зүйтэй.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Техасын их сургуульд суралцаж буй Хятад оюутны тоо 1200-аас 400 болж буурчээ. Энэ нь сүүлийн үед АНУ-БНХАУ-ын харилцаа таагүй байгаатай холбоотойгоос гадна Хятадын эдийн засгийн байдал уналтанд орсны үр дүн гэж Associated Press агентлаг дүгнэсэн байна.

Энэ ч утгаараа Америкийн их дээд сургуулиуд Энэтхэг оюутнуудыг татахад түлхүү анхаарал хандуулах болжээ.

Тухайлбал Америкийн олон их дээд сургуулиуд Энэтхэг улстай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаагаас гадна тус улсын засгийн газартай харилцаагаа бэхжүүлэх тал дээр анхааран ажиллаж байгааг тус мэдээнд мөн дурдав.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35