Ирландад гэр бүл дэх эмэгтэй хүний ​​үүргийг халах талаар санал хураалт явуулжээ
3 сарын 11. 11:080

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Ирландад гэрлэлт болон "гэр бүл дэх эмэгтэй хүний үүргийн" тухай Үндсэн хуулийн заалтуудыг өөрчлөх асуудлаар бүх нийтийн хоёр санал асуулга явуулжээ.

Эхнийх нь гэрлэлтийн үр дүнд буй болсон гэр бүлийн талаарх Үндсэн хуулийн тодорхойлолтод хамтран амьдрагч гэсэн ойлголтыг нэмэх үүднээс "урт хугацааны харилцаагаар холбогдсон" гэсэн үг хэллэг оруулан өргөжүүлэх зорилготой ажээ. Хоёр дахь санал асуулгаар 1937 онд батлагдсан Үндсэн хуулийн "эмэгтэй хүний ​​гэр орондоо гүйцэтгэх үүргийн" талаарх үг хэллэгийг гэр бүлийн гишүүдийн бие биедээ үзүүлэх халамжийн тухай хүйсийн хамааралгүй заалтаар солих эсэхийг шийдэх юм.

Ирландын бүх томоохон улс төрийн нам, нийгмийн хөдөлгөөнүүд дээрх нэмэлт өөрчлөлтүүдийг дэмжжээ. “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь маш чухал. Энэ өөрчлөлт нь бидний амьдралын болоод, гэр бүлийн бодит байдлыг тусгах ёстой" гэж Ирландын Үндэсний эмэгтэйчүүдийн зөвлөлийн захирал Орла О'Коннор ярилаа.

Иргэд шинэ заалтуудыг дэмжиж байгаа нь саяхныг хүртэл олон нийтийн дунд явуулсан судалгаагаар харагдаж байжээ. Гэвч бүх нийтийн санал асуулга явуулах өдөр ойртох тусам шүүмжлэлүүд ширүүсэж, нэмэлт өөрчлөлтүүдтэй санал нийлэхгүй байгаа хүмүүс "урт хугацааны харилцаа" гэсэн үг хэллэгийн агуулга бүрхэг, эрх баригчид "эмэгтэй хүн", "эх хүн" гэдэг ойлголтыг Үндсэн хуулиас хасахыг зорьж байна гэж шүүмжилсэн байна. Бүх нийтийн санал асуулгын дүн гуравдугаар сарын 9-ний бямба гарагт гарах аж.


Эх сурвалж: AFP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35